МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн “Намрын спартакиад-2026” амжилттай зохион байгуулагдлаа

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн “Намрын спартакиад-2026” амжилттай зохион байгуулагдлаа

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутнуудын рекорд амжилтуудыг бүртгэх, тэдний спортын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хамт олны эв нэгдэл, нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлэх зорилготой “Намрын спартакиад-2026” арга хэмжээ 10 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус спартакиадад Биеийн тамирын сургуулийн I–IV курсын 350 орчим оюутан оролцож, хөнгөн атлетикийн гүйлт, харайлт, шидэлтийн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв. Оюутнуудын идэвх оролцоо өндөр байж, тэмцээн өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө. 

Тэмцээний нээлтийн ажиллагааг Биеийн тамирын сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга Г.Батцэцэг нээж үг хэлэв. Тэрээр оюутан залуусыг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх, эрүүл мэнддээ анхаарах, хамт олны эв нэгдлийг эрхэмлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, нийт оролцогчдод спортын өндөр амжилт хүслээ. 

Спартакиадын хүрээнд 100 м, 400 м, 3000 м-ийн гүйлт, бөөрөнцөг түлхэлт, уртын харайлт, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Төрөл тус бүрийн тэргүүн байрын эзэд

  • 100 м-ийн гүйлт, эрэгтэй: Б.Эрхэмбаяр — БАЗ-1 анги, 10.99 сек
  • 100 м-ийн гүйлт, эмэгтэй: Ч.Чанцалмаа — Волейбол дасгалжуулагчийн IV анги, 13.85 сек
  • 400 м-ийн гүйлт, эрэгтэй: С.Батзориг — БТБ 2-1 анги, 52.42 сек
  • 400 м-ийн гүйлт, эмэгтэй: Э.Хонгорзул — БТБ-АЗ, 1:01.68 сек 
  • 3000 м-ийн гүйлт, эрэгтэй: И.Пүрэвбат — Сэт-3 анги
  • 3000 м-ийн гүйлт, эмэгтэй: Г.Пүрэвжаргал — Багш-дас 1 анги 
  • Бөөрөнцөг түлхэлт, эрэгтэй: Батсүх — Волейбол дас 3 анги, 11.12
  • Бөөрөнцөг түлхэлт, эмэгтэй: Азжаргал — ББТБ 3 анги, 7.72
  • Уртын харайлт, эрэгтэй: Ган-Очир — Багш дас-4 анги, 5.84
  • Уртын харайлт, эмэгтэй: Ч.Чанцалмаа — Волейбол дас 4 анги, 4.41 
  • Буухиа гүйлт, эрэгтэй: Багш 2-1 анги — 50.35 сек
  • Буухиа гүйлт, эмэгтэй: Багш 1-2 анги 

Тэмцээний дүнг нэгтгэн, төрөл тус бүрд тэргүүн байр эзэлсэн оюутнуудыг Захирлын нэрэмжит тэтгэлгээр урамшуулахаар шийдвэрлэсэн нь оюутнуудын суралцах болон спортын амжилтыг дэмжих, идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. 

Багийн дүнгээр шилдгүүд тодорлоо

Багийн нийлбэр дүнгээр доктор Э.Нарантунгалаг багштай БТБ 1-2 анги I байр, доктор Б.Бат-Отгон багштай БТБ 1-1 анги II байр, Ц.Мөнх-хэрлэн багштай БТБ 1-3 анги III байр эзэлж, цом, мөнгөн шагналаар шагнууллаа. 

Мөн доктор, дэд профессор С.Ганцэцэг багштай “Спортын сэтгүүлчийн III анги”-ийн оюутнууд тэмцээний үйл явдлыг фото болон видео хэлбэрээр сурвалжилж, MNB Спорт суваг, цахим сайт, сошиалд зориулан мэдээлэл бэлтгэсэн нь оюутнууд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа бодит үйл ажиллагаанд хөгжүүлэх боломж боллоо. 

“Намрын спартакиад-2026” нь оюутнуудын спортын ур чадвар, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. 

 

Бусад мэдээ