МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль нь Монгол Улсад биеийн тамир, спортын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, олон жилийн түүхэн уламжлалтай боловсролын байгууллага юм.
Түүхэн хөгжил:
Тус сургууль анх 1955 онд Улсын багшийн институтын Биеийн тамирын тэнхим нэртэйгээр 5 багш, 30 оюутантай байгуулагдсан.
1963–1968 онд бие даасан Биеийн тамирын дээд сургууль (БТДС) болон өргөжин хөгжиж, 5 тэнхим, 30 гаруй багш, 300 гаруй оюутантайгаар Спортын төв ордонд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байв.
1968 оноос хойш бүтцийн хувьд өөрчлөгдөн:

Тус сургууль нь одоо (Ph.D) О.Болд-Эрдэнэ захиралтай 4 тэнхим, 40 гаруй багш, ажилтан, 1000 орчим оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Одоо ажиллаж буй багш нарын 59% нь доктор (Ph.D) зэрэгтэй, өндөр мэргэшсэн боловсон хүчинтэй. Төгсөгчдөөс олон арван хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат багш, дасгалжуулагч, тамирчин төрөн гарсан нь сургалтын чанар, үр өгөөжийг илтгэнэ
Тус сургууль нь орчин үеийн дижитал орчин, техник хэрэгслээр бүрэн хангагдсан:
Магадлан итгэмжлэл