Хөтөлбөрийн алба
Биеийн тамирын сургуулийн хөтөлбөрийн албаны даргаар доктор (Ph.D) Г.Батцэцэг, мэргэжилтнээр Х.Должинханд, Б.Номинцацрал, Д.Мөнх-Эрдэнэ нар ажиллаж байна.
Биеийн тамир, спортын салбарын зах зээлийн бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнд суурилсан бакалаврын болон магистрын сургалтын бүх хөтөлбөрийг салбар ба дэд хороогоор хэлэлцүүлэх, батлуулах, батлагдсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хөтөлбөрийн алба зохион байгуулдаг бөгөөд багшийн сонгон шалгаруулалт, албан тушаалын зэрэглэл тогтоох, багшийн сургалт эрдэм шинжилгээ, бүтээлч ажлын цагийн ачааллыг тооцох, гүйцэтгэлийг хянах, үнэлэх, багшийн хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх ажил үүргийг гүйцэтгэдэг.
Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд
|
Хөтөлбөрийн нэр |
Эзэмших мэргэжил |
Суралцах хэлбэр |
|
Бакалаврын түвшинд |
||
|
Багш, биеийн тамирын боловсрол |
Биеийн тамирын багш |
Өдөр, эчнээ, хөрвөх |
|
Спортын дасгалжуулагч |
Спортын тодорхой төрлийн дасгалжуулагч |
Өдөр, атлетик карьерын эчнээ, хөрвөх |
|
Спортын сэтгүүл зүй |
Спортын сэтгүүлч |
Өдөр, хөрвөх |
|
Спортын аялал жуулчлал |
Аялал жуулчлалын менежер, хөтөч |
Өдөр, хөрвөх |
|
Биеийн тамирын арга зүй |
Биеийн тамирын арга зүйч |
Өдөр, хөрвөх |
|
Магистрын түвшинд |
||
|
Багш, биеийн тамирын боловсрол |
Судлаач болон мэргэжлийн магистр |
Өдөр, эчнээ |
|
Спортын дасгалжуулагч |
Өдөр, эчнээ |
|
|
Нэмэлт хөтөлбөр |
||
|
Спортын дасгалжуулагчийн ахисан түвшний хөтөлбөр |
Богино хугацааны |
|
|
Эрүүл мэндийн багшийн багшлах эрхийн сургалтын хөтөлбөр |
Богино хугацааны |
|
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр дараах хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн. Үүнд:
БНСУ, БНХАУ-ын зарим их, дээд сургууль болон Монгол улсын Батлан Хамгаалахын Их Сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, суралцагч болон төгссөн магиструудыг МУБИС-ийн төсөл, гэрээт ажлуудад оролцуулан, судалгааны ажлын чадварыг нь хөгжүүлэх ажлыг хөтөлбөрийн алба удирдан, зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн алба, захиргааны хамт олон
Тус сургууль Узбекстан улсын Самаркандын их сургуулийн Биеийн тамир, спортын дахин бэлтгэл ба мэргэжил дээшлүүлэх институт, Беларусь улсын Биеийн тамирын их сургууль, Япон улсын Чукёо их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Үндэстний их сургууль, Шилийн голын ажил мэрэгжлийн сургууль, БНСУ-ын Масан их сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль болон Монголын үндэсний олимпын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Монголын спортын корпораци, Монголын олон улс ба үндэсний спортын арбитр, хөнгөн атлетикийн холбоо, волейболын холбоо, ширээний теннисний холбоо, сагсан бөмбөгийн холбоо, тэкболын холбоо, хөл бөмбөгийн холбоо, усан спортын холбоо зэрэг олон их, дээд сургууль, спортын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан биеийн тамир, спортын салбарын мэргэжилтнийг бэлтгэхэд хамтран ажиллаж байна.
Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхим
Улсын багшийн институтээс бие даасан Биеийн тамирын дээд сургууль байгуулагдсан 1963 онд “Онол арга зүйн тэнхим” нэртэйгээр үүссэн ууган тэнхимийн нэг юм. Тэнхимийн нэр хэд хэдэн удаа өөрчлөгдөж, 2017-2018 оны хичээлийн жилээс “Биеийн тамир, спортын онол, арга зүйн тэнхим”, 2025 оноос “Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхим” нэртэй болсон. Өнөөдөр энэ тэнхимийн бүрэлдэхүүнд зөвлөх профессор 1, доктор (Ph.D) дэд профессор 2, доктор (Ph.D) 2, магистр 1, дадлагажигч 1, гэрээт багш 1, нийт 8 багш ажиллаж байна.
Б.Нармандах эрхлэгчтэй “Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхим”-ийн хамт олон
Тус тэнхим биеийн тамир, спортын онол, арга зүйн болон спортын сэтгүүлч, спортын аялал жуулчлал, спортын менежмент, түүх, эрх зүйн сургалтыг голлон хариуцаж, эдгээр чиглэлийн хичээлүүдийн стандарт, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулаад хэрэгжүүлж байна. Багшлах болон сэтгүүл зүйн, аяллын дадлагуудыг удирдаж, биеийн тамирын багш, спортын сэтгүүлч, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг ирээдүйн ажилд нь дадлагажуулах олон хэлбэрийн ажлыг зохион байгуулдаг.
Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш наын мэргэжил дээшлүүлэх сургалтыг сүүлийн 5 жилд 20 гаруй удаа удирдаж, орон нутгийн захиалгат болон төрөлжсөн модуль сургалтыг зохион байгуулж, биеийн тамирын багш нарын онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Түүнчлэн биеийн тамирын сургуулийн магистрын сургалтыг хариуцан, суралцагчдын судалгааны ажлын сэдэв, удирдагчийг сонгуулах, судалгааны ажлын төлөвлөгөө, явцыг хэлэлцэх, хамгаалалтыг зохион байгуулах ажлуудыг хийж, магистрын сургалтын үр дүнг ахиулах санал санаачилга гарган хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ онд спортын сэтгүүлч мэргэжлийн их семинар зохион байгуулж, тус сургуулийн төгсөгч, олны танил сэтгүүлчдийг урьж оролцуулан “Спортын сэтгүүл зүй” хөтөлбөрийг цаашид чанаржуулах асуудлыг хэлэлцлээ. Мөн спортын аялал жуулчлалын ангийн оюутнууд Япон улсын аялал жуулчлалын салбарт цалинтай дадлага хийдэг уламжлал тогтсон, тус тэнхимийн багш, оюутнууд “Гранд тур” аялал жуулчлалын улсын олимпиад “Аялал жуулчлалын судалгаа” эрдэм шинжилгээний хуралд тогтмол оролцож, шилдгээр шалгарч ирснийг онцлох ажил гэж үзэж байна.
Спорт тоглоомын тэнхим
Тус тэнхим нь 1963 онд байгуулагдсан анхны тэнхимүүдийн нэг юм. 2017-2018 оны хичээлийн жилээс “Спортын тэнхим”-д харьяалагдаж байгаад 2025 оноос бие даасан “Спорт тоглоомын тэнхим” болсон. Өдгөө тэнхимийн бүрэлдэхүүнд доктор (Ph.D) 2, магистр 5, гэрээт 1, нийт 8 багш байна.

Гавьяат тамирчин Л.Нарантуяа эрхлэгчтэй “Спорт тоглоом”-ын тэнхимийн хамт олон
Спорт тоглоомын тэнхим нь “Багш, биеийн тамирын боловсрол”, “Спортын дасгалжуулагч” хөтөлбөрийн спорт тоглоомын төрлүүд буюу волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж, амжилттай хэрэгжүүлж байна. Спорт тоглоомын төрлүүдээр дасгалжуулагч бэлтгэх бакалаврын болон магистрын сургалтаас гадна ахисан түвшний нэмэлт сургалтыг тус тэнхим хариуцан, Монголын спортын холбоодтой гэрээ байгуулан, мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэх ажилд хамтран ажиллаж ирсэн. Оюутан суралцагчдын дунд спорт тоглоомын эдгээр төрлөөр шүүгч бэлтгэх сургалт, шүүлтийн дадлага хичээл, анхан шатны тэмцээн зохион байгуулах арга зүйн чадвар эзэмших сургалтын дадлага зэрэг олон хэлбэрийг сургалтад ашиглаж байна.
МУБИС-ийн болон Биеийн тамирын сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, теннисний тэмцээнийг жил бүр амжилттай зохион байгуулснаас гадна 2020 оноос эхлэн волейболын “MNUE-OPEN” тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, спортын авьяастай төгсөгчдийг өөрийн сургуульд элсүүлэх, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажилласан. Мөн оюутны улсын аварга шалгаруулах ба Лигийн тэмцээнд тамирчин оюутнуудыг бэлтгэн, амжилттай оролцуулдаг. Үүний үр дүнд тус тэнхимийн төгсөгчдөөс сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн үндэсний дээд лиг-т тоглогч тамирчид төрөн гарсаар байна. Тус тэнхимийн багш нар хамтран “Мини волейбол сурах бичиг”, “Волейболын дасгалжуулагчийн сурах бичиг 1, 2” зэрэг номыг англи хэлнээс орчуулан хэвлүүлж, сургалтад ашигласан.
Спортын ганцаарчилсан төрлүүдийн тэнхим
Бие даасан Биеийн тамирын дээд сургууль 1963 онд байгуулагдахад үүссэн анхны тэнхимүүдийн тоонд “Гимнастикийн тэнхим” ба “Хөнгөн атлетикийн тэнхим” багтаж байсан. 2017-2018 оны хичээлийн жилээс “Спортын тэнхим”-д харьяалагдаж байсан эдгээр спортын төрлүүдийн сургалтыг 2025 оноос “Спортын ганцаарчилсан төрлүүдийн тэнхим хариуцах болсон. Одоо тус тэнхимд доктор (Ph.D), дэд профессор 1, доктор (Ph.D) 1, магистр 3, гэрээт багш 1, нийт 6 багш ажиллаж багш байна.

Б.Бат-Отгон эрхлэгчтэй “Спортын ганцаарчилсан төрлийн тэнхим”-ийн хамт олон
Спортын ганцаарчилсан төрөлд хөнгөн атлетик, гимнастик, бөхийн төрлүүд багтах бөгөөд тус тэнхим нь Багш, биеийн тамирын боловсрол хөтөлбөрийн Гимнастик-I, II, Хөнгөн атлетик-I, II, III, аэрбик, бүжиг, үндэсний спорт болон бөхийн төрлүүдийн хичээлийн стандарт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэг. Мөн хөнгөн атлетик, аэробик гимнастик, жудо, чөлөөт, жюүжицү бөхийн төрлүүдийн дасгалжуулагч бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тус тэнхимийн багш, оюутнууд аэробик болон хөнгөн атлетикийн төрлөөр багагүй амжилт гаргасныг онцолбол: Аробик гимнастикийн ДАШТ-д 2 удаа, ААШТ-д 5 удаа оролцож 1 хүрэл хот, УАШТ, нэрэмжит тэмцээнд 47 удаа оролцож 63 алт, 37 мөнгө, 28 хүрэл олон улсын нээлттэй тэмцээнд 12 удаа оролцож 4 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн. Хөнгөн атлетикийн төрлөөр 2020 оноос хойш спортын мастер цолтон 3 төрж, улсын дээд амжилтыг 2 тамирчин шинэчлэн тогтоогоод байна. Эдгээр төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээн, оюутны спортын наадамд тогтмол эхний байруудыг эзэлж ирсэн.
Багш нарын судалгаа шинжилгээний ажлын чадварыг хөгжүүлж, залуу багш нартай хамтарсан судалгаа хийх, өгүүлэл хэвлүүлэх ажлыг өргөжүүлж байна. 2020 оноос хойш тус тэнхимийн багш нар сурах бичиг 2, гарын авлага 4, судалгааны өгүүлэл 10 гаруйг хэвлүүлж, улсын хэмжээний ба олон улсын эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй илтгэл хэвлүүлжээ.
Бие бялдрын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхим
МУБИС-ийн багш, оюутнууд, хамт олны бие бялдрын хүмүүжлийн ажлыг хариуцаж ирсэн “Биеийн тамирын тэнхим”-ийг 2025 онд “Бие бялдрын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхим” болгож, бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо тус тэнхимийн бүрэлдэхүүнд доктор (Ph.D), дэд профессор 1, доктор (Ph.D) 3, магистр 4 багш, сургалтын диспетчер 1 ажиллаж байна.
Тэнхимийн багш нарын зарим нь МУБИС-ийн оюутнуудад бие бялдрын боловсрол олгох биеийн тамир I, II хичээлийг заадаг бол хүний их эмч мэргэжилтэй багш нар нь “Багш, биеийн тамирын боловсрол” болон “Спортын дасгалжуулагч” хөтөлбөрийн эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлийн хичээлүүдийг заадаг.

Ш.Энхбүрэн эрхлэгчтэй “Бие бялдрын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхим”-ийн хамт олон
Тус тэнхимийн багш нар МУБИС-ийн суурь судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлж олон улсын сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлсэн ба 2024 онд “Оюутнуудын бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн асуудал” нэг сэдэвт хамтын бүтээл, 2025 онд “Биеийн тамирын боловсрол” сурах бичиг хэвлүүлж, МУБИС-ийн нийт оюутууд судлахаар бэлтгээд байна.
МУБИС-ийн багш, ажилтан, оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөдөлгөөний идэвхийг дэмжих зорилгоор долоо хоногт 2-3 удаа фитнес, аэробик, иог, волейболын сургалтууд, сагсан бөмбөг, волейболын чөлөөт тоглолтын хуваарь гарган тогтмол хичээллүүлж байна. МУБИС-ийн хамт олны спортын наадмыг жил бүр зохион байгуулахдаа спортын төрлийг тоог нэмэгдүүлж, орчин бүжиг, ажлын байрны дасгал, cornhall зэрэг спортын шинэлэг төрлүүдээр өргөжүүлж, 10 гаруй төрлөөр зохион байгуулдаг болсон.
Хүний биеийн бүтэц зүй, эрүүл биеийн ба спортын физиологи, спортын анагаах ухаан, эмчилгээний биеийн тамир, массаж, эрүүл мэнд амьдрах ухааны хичээлүүдийн стандарт, хөтөлбөрийг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, амжилттай хэрэгжүүлж байна.
БНСУ-ын Масан их сургуулийн дэмжлэгээр хөдөлгөөн заслын зарим багаж, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж, хөдөлгөөн заслын жижиг кабинет байгуулсан ба эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлийн хичээлд ашиглаж байна. Түүнчлэн “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон ба тус хуралд бусад сургуулийн оюутнууд нээлттэй оролцож илтгэлээ хэлэлцүүлдэг болсон.