“Супер оюутан – 2026” хөтөлбөр албан ёсоор эхэллээ

МУБИС-ийн БТС-ийн багш, удирдлагууд “Супер оюутан – 2026” хөтөлбөрийн шилдэг оролцогчдод амжилт хүслээ

Өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 13-нд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн багш, удирдлагууд ангиа төлөөлөн шалгарсан “Супер оюутан – 2026” хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, цаашдын шалгаруулалтад нь амжилт хүслээ.

“Супер оюутан” хөтөлбөр нь оюутны сурлагын амжилт, мэргэжлийн ур чадвар, бүтээлч байдал, нийгмийн оролцоо, манлайллыг цогцоор нь үнэлдэг. Оролцогчид сурсан мэдлэг, эзэмшсэн ур чадвараа илтгэл, амжилтын танилцуулга, видео болон мэргэжлийн ур чадварын сорилоор харуулахын зэрэгцээ өөр өөр чиглэлээр суралцаж буй үе тэнгийнхнээсээ суралцах боломжтой. Энэ нь ирээдүйн багш, дасгалжуулагч, спортын салбарын мэргэжилтнүүдэд өөрийн давуу талаа таньж, цаашид хөгжүүлэх ур чадвараа тодорхойлоход нь дэмжлэг болдог.

Биеийн тамирын сургууль 2000 онд оны шилдэг оюутнаа шалгаруулж эхэлсэн түүхтэй. Анхны жил эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шилдэг оюутан тодруулж байсан бол 2001 оноос жил бүр нэг оюутныг шалгаруулдаг болжээ. Уг уламжлал 2012 он хүртэл үргэлжилж, завсарласны дараа 2025 онд сэргэсэн юм. Сэргээн зохион байгуулсан жилийн “Супер оюутан”-аар жюү жицүгийн тамирчин Б.Хонгорзул шалгарсан.

Үе үеийн “Супер оюутан”-ууд

  • 2000 он — Ш.Энхбүрэн (спортын гимнастик), Б.Одончимэг (чөлөөт бөх)

  • 2001 он — Б.Наранбаатар (чөлөөт бөх)

  • 2002 он — Б.Хэнзээ (бокс)

  • 2003 он — Т.Билгүүнбаатар (сагсан бөмбөг)

  • 2004 он — Ж.Чулуунбат (чөлөөт бөх)

  • 2005 он — Л.Загдсүрэн (регби)

  • 2006 он — Б.Батболд (чөлөөт бөх)

  • 2007 он — Я.Уянга (спортын сэтгүүл зүй)

  • 2008 он — О.Лхагвахүү (жүдо, кураш)

  • 2009 он — Ч.Энхтөр (хөнгөн атлетик)

  • 2010 он — Г.Наранхүү (аэробик)

  • 2011 он — Ш.Анхбаяр (спортын сэтгүүл зүй)

  • 2012 он — Д.Пүрэвжав (аялал жуулчлал)

  • 2025 он — Б.Хонгорзул (жюү жицү)

Энэ уламжлалыг үргэлжлүүлж буй “Супер оюутан – 2026” хөтөлбөрийн нийт оролцогчдод амжилт хүсье!

#СуперОюутан2026 #МУБИС #БТС #ss2026

Бусад мэдээ