МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БАКАЛАВР–МАГИСТРЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨР 5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БАКАЛАВР–МАГИСТРЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨР 5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Биеийн тамирын багш”, “Спортын дасгалжуулагч” мэргэжлийн III курсийн оюутнууд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн бакалавр-магистрын нэгдмэл хөтөлбөрөөр таван жилийн хугацаанд суралцах боломжтой боллоо.

Энэхүү хөтөлбөр нь бакалаврын сургалтыг магистрын түвшний сургалттай уялдуулан, оюутнууд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэх, судалгааны арга зүй эзэмших, цаашдын мэргэжлийн хөгжлөө эртнээс төлөвлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Энэхүү хөтөлбөр нь бакалаврын сургалтыг магистрын түвшний сургалттай уялдуулан, оюутнууд мэргэжлийн мэдлэг, ур чадвар, судалгааны арга зүйгээ гүнзгийрүүлэх, цаашдын мэргэжлийн хөгжлөө эртнээс төлөвлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Хөтөлбөрт хамрагдах шалгуур

Бакалавр-магистрын нэгдмэл агуулгатай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах үндсэн шалгуурыг хангасан байна.

  • Багш, биеийн тамирын боловсрол, спортын дасгалжуулагч бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй 3-р курсын оюутан байх;
  • Эхний таван улирлын сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх;
  • Нэгдсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан байх.

Эдгээр шаардлагыг хангасан оюутнууд нэгдсэн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Сургалтын багц цагийн бүтэц

Бакалавр–магистрын нэгдсэн хөтөлбөрийн сургалтын агуулга нь дараах үндсэн бүтэцтэй байна.

  • 126 багц цаг: Бакалаврын түвшний сургалт
  • 34 багц цаг: Магистрын түвшний сургалт
  • Нийт 160 багц цаг: Бакалавр, магистрын сургалтын нэгдсэн агуулга

Сургалтын хөтөлбөрт хичээл дүйцүүлэн тооцох зохицуулалт тусгагдсан бөгөөд магистрын түвшний хичээлээс судалж, эзэмшсэн мэдлэг, ур чадварыг бакалаврын сургалтын шаардлагад нийцүүлэн мэргэжлийн сонгоны хичээлээс дүйцүүлэх боломжтой.

 

Сургалтын төлбөрийн зохицуулалт

Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийг тухайн хичээлийн жилийн төлбөрийн үнэлгээгээр тооцно. Тодруулбал, бакалаврын түвшний хичээлийг бакалаврын сургалтын багц цагийн төлбөрийн үнэлгээгээр, магистрын түвшний хичээлийг магистрын сургалтын багц цагийн төлбөрийн үнэлгээгээр тус тус тооцно.

Хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл

  • Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 20.9 дүгээр зүйлд дээд боловсролын сургалтын байгууллага суралцагчийн хүсэлтээр бакалавр–магистрын 150-иас доошгүй багц цаг бүхий нэгдмэл агуулгатай хөтөлбөр хэрэгжүүлж болохоор заасан.
  • Мөн хуулийн 20.10 дугаар зүйлд нэгдмэл хөтөлбөрөөр суралцаж, зохих шаардлагыг хангасан төгсөгчид боловсролын түвшин бүрийн баримт бичгийг олгох зохицуулалт тусгагдсан.
  • Бакалавр-магистрын нэгдмэл агуулгатай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай МУБИС-ийн Ректорын 2025.05.26-А/200 тоот тушаал зэргийг үндэслэн боловсруулсан.

Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүд

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль нь биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч бэлтгэх чиглэлээр бакалавр болон магистрын түвшний сургалт хэрэгжүүлж байна.

Тус сургуулийн:

  • “Багш, биеийн тамирын боловсрол” бакалаврын хөтөлбөр 2020, 2025 онд;
  • “Спортын дасгалжуулагч” бакалаврын хөтөлбөр 2023 онд;
  • “Багш, биеийн тамирын боловсрол” магистрын хөтөлбөр 2024 онд тус тус магадлан итгэмжлэгдсэн.

Эдгээр хөтөлбөрийн сургалт, судалгаа, мэргэжлийн дадлагын уялдааг хангах нь ирээдүйн биеийн тамирын багш, спортын дасгалжуулагчдын мэргэжлийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ