МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС 7 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС 7 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) нь хөлбөмбөгийн дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж буй 7 оюутныг сургалтын тэтгэлэгт хамруулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг үзүүллээ.

2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооноос МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангид суралцаж буй оюутнуудтай сургалтын тэтгэлэг олгох гэрээ байгууллаа.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд хөлбөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлтгэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, хөлбөмбөгийн спортыг нийслэл болон орон нутагт хүртээмжтэй хөгжүүлэхэд чиглэж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн нэг онцлог нь оюутнууд суралцах хугацаандаа мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ Монголын Хөлбөмбөгийн Холбооны тэмцээн, уралдаан болон практик үйл ажиллагаанд оролцож, дасгалжуулагчийн ажлын туршлага хуримтлуулах боломж бүрдэж буй явдал юм.

Мөн оюутнууд сургуулиа төгссөний дараа орон нутаг болон хөлбөмбөгийн клубүүдэд тогтвортой ажиллаж, хүүхэд, залуучуудын хөлбөмбөгийн сургалт, хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Сургалтын тэтгэлэгт хамрагдсан 7 оюутан

  1. Б. Оюун-Эрдэнэ

  2. Ү. Одон-Эрдэнэ

  3. Б. Билгүүнтөгс

  4. З. Хишигбайгаль

  5. Л. Халиун

  6. Э. Хишигбаяр

  7. Х.Ариунзаяа

Энэхүү санаачилга нь спортын холбоо, их сургууль, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэх, төгсөгчдийн ажлын байрыг дэмжих, хөлбөмбөгийн спортыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт, спортын салбарын ирээдүйн мэргэжилтэн болох их үйлсэд нь амжилт хүсье!

МУБИС – Биеийн тамирын сургууль

Бусад мэдээ