МАРАФОНД МАНАЙ СУРГУУЛИЙНХАН
Бүх нийтийн спорт, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь анх 2014 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өдгөө Монгол Улсын хамгийн өргөн цар хүрээтэй спортын арга хэмжээний нэг болон өргөжин хөгжиж байна. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, дотоодын болон олон улсын мянга мянган гүйгчдийг нэгтгэдэг энэхүү марафон нь тэсвэр хатуужил, эв нэгдэл, эрүүл амьдралын үнэ цэнийг олон нийтэд түгээдэг онцгой ач холбогдолтой билээ.
Энэ жилийн “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй иргэн, тамирчид бүртгүүлэн оролцож, өмнөх жилүүдийнхээс хамгийн өндөр оролцоотой марафон болж байна.
“Улаанбаатар марафон 2026”-д манай сургуулиас Ерөнхий шүүгчээр Спортын мэргэжлийн онол арга зүйн тэнхимийн эрхлэгч Док Ph.D Б.Нармандах, цагчин шүүгчээр Спортын ганцаарчилсан төрлүүдийн тэнхимийн багш Док Ph.D А.Амгалан, Э.Баатарсүрэн, постны шүүгчээр СМОАЗТ-ийн багш С.Ганцэцэг 10 оюутны хамт үүрэг гүйцэтгэсэн нь тэмцээний зохион байгуулалтад бодит хувь нэмэр орууллаа.
Тус Марафоны 10км-ийн уралдаанд Э.Хонгозул /Багш, арга зүйч III курс/ хүрэл медаль хүртэж, М.Сайханзаяа / Багш, биеийн тамирын боловсрол 1курс/ 15-р байр эзэлсэн бахдам амжилт гаргалаа.
Улаанбаатар марафонд идэвх санаачилгатай оролцож, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн нийт багш, оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье


#МУБИС #УлаанбаатарМарафон2026 #БиеийнТамирынСургууль #MSUE #Marathon