МУБИС-ИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ 

МУБИС-ИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ 

Монголын Оюутны Спортын VII их наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн баг тамирчид амжилттай оролцож, 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэлж, алтан медалийн эзэд боллоо.Тэмцээний турш МУБИС-ийн оюутан тамирчид ур чадвар, хурд, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвараа бүрэн дайчилж, өндөр амжилтыг үзүүлсэн нь онцлох үйл явдал байв.

Медаль хүртсэн тамирчид:

🥇 Алтан медаль

  • 100 м эмэгтэй: Спортын мастер Ц.Мөнххэрлэн (ББТБ, 4-р курс)
  • 800 м эмэгтэй: Спортын мастер Э.Хонгорзул (БТБАЗ, 3-р курс)
  • 800 м эрэгтэй: Б.Мөнгөнхуяг (ББТБ, 2-р курс)
  • Уртын харайлт эмэгтэй: Спортын мастер Д.Отгон-Эрдэнэ (БТБАЗ, 3-р курс)
  • 4×100 м эмэгтэй буухиа: Спортын мастер Э.Хонгорзул, Спортын мастер Д.Отгон-Эрдэнэ, Спортын мастер Ц.Мөнххэрлэн, М.Сайханзаяа
  • 4×100 м эрэгтэй буухиа: Спортын мастер С.Батзориг, Спортын дэд мастер С.Идэрхүү, Б.Мөнгөнхуяг, Д.Очирваань

🥈 Мөнгөн медаль

  • 5000 м эмэгтэй: М.Сайханзаяа (ББТБ, 1-р курс)
  • Бөөрөнцөг түлхэлт эмэгтэй: Б.Буянцэцэг (БТБ-Дас, 2-р курс)

🥉 Хүрэл медаль

  • Бөөрөнцөг түлхэлт эрэгтэй: Б.Билэгт (ББТБ, 4-р курс)

Монголын Оюутны спортын их наадам нь их, дээд сургуулиудын шилдэг тамирчдыг тодруулж, тэдний ур чадварыг сорих, оюутны спортын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой тэмцээн билээ. Энэ удаагийн наадамд өрсөлдөөн өндөр түвшинд өрнөж, сонирхолтой, ширүүн уралдаанууд үзэгчдийн анхаарлыг татлаа.Ийнхүү амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн А.Амгалан, Э.Баатарсүрэн дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!

Бусад мэдээ