МУБИС-ИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Монголын Оюутны Спортын VII их наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн баг тамирчид амжилттай оролцож, 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэлж, алтан медалийн эзэд боллоо.
Тэмцээний турш МУБИС-ийн оюутан тамирчид ур чадвар, хурд, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвараа бүрэн дайчилж, өндөр амжилтыг үзүүлсэн нь онцлох үйл явдал байв.
Медаль хүртсэн тамирчид:
🥇 Алтан медаль
🥈 Мөнгөн медаль
🥉 Хүрэл медаль
Монголын Оюутны спортын их наадам нь их, дээд сургуулиудын шилдэг тамирчдыг тодруулж, тэдний ур чадварыг сорих, оюутны спортын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой тэмцээн билээ. Энэ удаагийн наадамд өрсөлдөөн өндөр түвшинд өрнөж, сонирхолтой, ширүүн уралдаанууд үзэгчдийн анхаарлыг татлаа.
Ийнхүү амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн А.Амгалан, Э.Баатарсүрэн дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!
