АЗИЙН ЭЛСНИЙ VI НААДАМД МУБИС-ИЙН ОЮУТАН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АЗИЙН ЭЛСНИЙ НААДАМД МУБИС-ИЙН ОЮУТАН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдаж буй Азийн элсний VI наадамд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутан, тамирчид амжилттай оролцож байна.

Тус наадамд МУБИС-иас 11 оюутан тамирчин, 5 багш, дасгалжуулагч 4 спортын төрөлд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцлоо. Харин Монгол Улс нийтдээ 8 спортын төрөлд 55 тамирчин оролцож, өнөөдрийн байдлаар 2 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 11 дүгээр байрт бичигдэж байна.Жюү жицүгийн төрөлд МУБИС-иас О.Болд-Эрдэнэ ахлагчтай М.Хүслэн, Г.Монголжин, Э.Шүрэнцэцэг, Б.Наранхишиг, Г.Батцэцэг, Б.Баяртулга, Ч.Түвдэнтарваа, Б.Шинэзориг нарын 8 оюутан тамирчин амжилттай оролцлоо.

Тус төрлөөс эмэгтэйчүүдийн -52 кг жинд барилдсан Биеийн Тамирын Сургуулийн магистрант Ганбаатарын Монголжин, мөн -57 кг жинд барилдсан Энхмөнхийн Шүрэнцэцэг нар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын багийн амжилтыг ахиуллаа.

Мөн хөнгөн атлетикийн уртын харайлтын төрөлд Б.Сувд-Эрдэнэ 5.07 метрийн амжилт үзүүлж 11 дүгээр байрт шалгарсан бол тэкболын төрөлд Ч.Амрасанаа дасгалжуулагчтай Н.Цэцэнбэрх, Б.Мягмарсүрэн нар анх удаа оролцож, амжилттай тоглолт үзүүллээ.

Элсний гандболын төрөлд Биеийн тамирын сургуулийн багш А.Бат-Очир дасгалжуулагчаар ажилласан бол МУБИС-ийн багийн сэтгүүлчээр С.Ганцэцэг, Жюү жицүгийн төрөлд шүүгчээр ОУ-ын шүүгч Т.Мөнх багш нар ажиллалаа.Ийнхүү МУБИС-ийн оюутан, тамирчид олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бахархам амжилт гаргалаа.

Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн МУБИС-ийн баг тамирчдаараа бахархаж байна.
Баяр хүргэе!

Бусад мэдээ