ТӨРИЙН ӨМЧИТ ИХ СУРГУУЛИУДЫН "СПОРТ НААДАМ 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТӨРИЙН ӨМЧИТ ИХ СУРГУУЛИУДЫН СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Ивээн тэтгэгч: M bank

Төрийн өмчит их сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Спорт наадам” 2026 оны 4 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартсын төрлүүдээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнийг МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль зохион байгуулж, ивээн тэтгэгчээр M Bank ажиллалаа.Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуульд болж, МУИС, АШУҮИС, ШУТИС, ДХИС, ҮБХИС, СУИС, ХААИС, МУБИС-ийн ректорууд, баг тамирчид болон ивээн тэтгэгч байгууллагын удирдлага, төлөөлөл өргөнөөр оролцсон юм. Нээлтийн үеэр их, дээд сургуулиудын ректоруудын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, МУБИС-ийн БТС-ийн авьяаслаг оюутан, суралцагчид урлаг, спортын сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулан арга хэмжээнд өнгө нэмсэн юм.Энэхүү спортын наадам нь багш, ажилтан, хамт олны уур амьсгалыг сайжруулах, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын бүтээмжийг дэмжих, эрүүл амьдралын хэв маяг, манлайлал, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх, байгууллагын нэр хүндийг өсгөх, туршлага солилцох, харилцаа холбоог өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байлаа. Мөн боловсролын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, багш нарын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг соёлыг спортоор дамжуулан түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.Энэхүү арга хэмжээг өндөр зохион байгуулалттайгаар амжилттай зохион байгуулж дуусгасан бөгөөд оролцогчид болон зочид төлөөлөгчдийн зүгээс өндөр үнэлгээ авлаа. Нийт баг, тамирчдад шударга өрсөлдөөн, багийн эв нэгдэл, спортын өндөр амжилтыг үзүүлсэнд баяр хүргэе.

🏅ДАРТС ЭРЭГТЭЙ

Тэргүүн байр – МУИС

Дэд байр – ДХИС

Гутгаар байр – СУИС

🏅ДАРТС ЭМЭГТЭЙ

Тэргүүн байр – ДХИС

Дэд байр – МУИС

Гутгаар байр – ХААИС

🎖ТЕННИС ЭРЭГТЭЙ

Тэргүүн байр – АШУҮИС

Дэд байр – МУИС

Гутгаар байр – ШУТИС

🎖ТЕННИС ЭМЭГТЭЙ

Тэргүүн байр – АШУҮИС

Дэд байр – МУИС

Гутгаар байр – ХААИС

🎖ТЕННИС ХОСЫН ТӨРӨЛ

Тэргүүн байр – МУБИС

Дэд байр – МУИС

Гутгаар байр – АШУҮИС

🏅САГСАН БӨМБӨГ ЭРЭГТЭЙ БАГ

Тэргүүн байр – АШУҮИС

Дэд байр – МУБИС

Гутгаар байр – МУИС

🏅САГСАН БӨМБӨГ ЭМЭГТЭЙ БАГ

Тэргүүн байр – АШУҮИС

Дэд байр – ДХИС

Гутгаар байр – МУИС

🎖ВОЛЕЙБОЛ ЭРЭГТЭЙ

Тэргүүн байр – ДХИС

Дэд байр – АШУҮИС

Гутгаар байр – ХААИС

🎖ВОЛЕЙБОЛ ЭМЭГТЭЙ

Тэргүүн байр – ДХИС

Дэд байр – МУИС

Гутгаар байр – МУБИС

🏆НИЙЛБЭР ДҮНГЭЭР

ТЭРГҮҮН БАЙР – МУИС

ДЭД БАЙР- АШУҮИС

ГУТГААР БАЙР – ДХИС

Ийнхүү нийлбэр дүнгээр 🏆 ТЭРГҮҮН байрыг эзэлж, шилжин явах цомын эзнээр МУИС-ийн хамт олон манлайлан шалгарсан юм.

700

Бусад мэдээ