Өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд Япон Улсын Мурораны Технологийн Их Сургуулийн профессор Секи Томоаки “Японы спортын менежментийн хөгжил” сэдвээр багш, оюутнуудад лекц уншлаа. Лекцийн үеэр Япон Улсын спортын менежментийн хөгжлийн туршлага, спортын байгууллагын удирдлага, манлайлал, спорт ба боловсролын уялдаа холбоо зэрэг асуудлыг хөндөн, мэдлэг туршлагаа хуваалцлаа.
Профессор Секи Томоаки нь менежмент, боловсрол судлал, спортын хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд спортын байгууллага, спортын менежмент, боловсрол ба спортын нийгмийн үнэ цэнийн асуудлыг судалдаг эрдэмтэн юм.
Орчин үеийн спортын хөгжилд менежмент, төлөвлөлт, хүний нөөц, маркетинг, байгууллагын удирдлага, спортын үйлчилгээний чанар чухал байр суурь эзэлдэг. Иймд энэхүү лекц нь БТС-ийн багш, оюутнуудын спортын менежментийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, олон улсын туршлагаас суралцах, цаашдын сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.