МОНГОЛЫН БАДМИНТОН СОНИРХОГЧДЫН ХОЛБООНООС ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ ТОХИОЛДУУЛАН БАДМИНТОНЫ ХЭРЭГЛЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

МОНГОЛЫН БАДМИНТОН СОНИРХОГЧДЫН ХОЛБООНООС МУБИС-ИЙН БТС-Д ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ ТОХИОЛДУУЛАН БАДМИНТОНЫ ХЭРЭГЛЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

Монголын Бадминтон Сонирхогчдын Холбоо (МБСХ)-ны зүгээс МУБИС-ийн Биеийн тамирын сургууль (БТС)-тай хамтран ажиллах, бадминтоны спортыг сургалтын хөтөлбөрт цаашид хөгжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад МУБИС-ийн БТС-ийн захирал О. Болд-эрдэнэ, Спорт тоглоомын тэнхимийн эрхлэгч, МУГТ Л.Нарантуяа, Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Нармандах, Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн багш Х.Бакытжан болон МБСХ-ны УЗ-ийн төлөөлөл оролцож, бадминтоны спортыг сургалтын орчинд хөгжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн БТС-ийн сургалтын хөтөлбөрт бадминтоны спортын хичээл шинээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд 100 гаруй оюутан, суралцагч тус хичээлийг сонгон суралцахаар болжээ.

Энэ хүрээнд бадминтоны спортыг сургалтын орчинд цаашид хөгжүүлэх, оюутан, суралцагчдын спортоор хичээллэх нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах болон хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд санал бодлоо хуваалцлаа.

Мөн уулзалтын үеэр МБСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батхишиг, М.Золзаяа нар холбооны зүгээс шаардлагатай бадминтоны хэрэглэл, тоног төхөөрөмж, сургалтын материалуудыг БТС-ийн төлөөлөлд гардуулан өглөө.

Цаашид МБСХ болон МУБИС-ийн БТС хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бадминтоны спортыг их, дээд сургуулийн сургалтын орчинд түгээн дэлгэрүүлэх, оюутан залуусыг спортоор хичээллэхийг дэмжих, тамирчин оюутнуудын ур чадварыг хөгжүүлэх, цаашдын амжилтад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

2026.09.11. МУБИС-БТС

Бусад мэдээ