“Korea Athletics Open 2026” олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

Монголын хөнгөн атлетикийн тамирчид БНСУ-ын Ёэчон хотод зохион байгуулагдаж буй “Korea Athletics Open 2026” олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

🥇 “Алдар” спорт хорооны тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн төгсөгч Д.Мягмарсүрэн эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд 3:53.65 минутын амжилтаар түрүүлж, алтан медаль хүртлээ. Мөн “Алдар” спорт хорооны тамирчин, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн I курсийн оюутан, Монгол Улсын U20 насны 400 метрийн гүйлтийн рекорд эзэмшигч С.Батзориг 400 метрийн төрөлд 49.78 секундийн амжилт үзүүлэн шагналт V байрт шалгарлаа.

Монголын баг тамирчид тус тэмцээнд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Х.Уянга, МУБИС-ийн  БТС-ийн СМОАЗТ-ийн эрхлэгч, багш Д.Нармандах нарын удирдлага дор оролцлоо.

Олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын хөнгөн атлетикийн хөгжлийг түүчээлэн яваа тамирчид, дасгалжуулагчид, хамт олонд нь баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

Бусад мэдээ