ЗҮҮН АЗИАС АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ

ЗҮҮН АЗИАС АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ

Япон улсын Нагояа хотын Айчи Будокан ордонд 2026 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн III тэмцээнээс МУБИС-ийн оюутан тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Тус тэмцээн нь 2026 онд Япон улсын Айчи, Нагояа хотуудад болох XX Азийн наадмын жюү жицүгийн төрлийн тест эвент хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Азийн Жюү Жицүгийн Холбоо (JJAU)-ны албан ёсны бүсийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургуулийн дасгалжуулагчийн JUMP хөтөлбөрийн I курсын оюутан М.Нандин-Эрдэнэ U21 насны ангиллын -63 кг жинд өрсөлдөн аваргын алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Мөн насанд хүрэгчдийн -57 кг жинд МУБИС-ийн магистрант Г.Монголжин мөнгөн медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн -69 кг жинд JUMP хөтөлбөрийн I курсын оюутан О.Алтанзул хүрэл медалийн эзэн болов.

Тамирчид болон дасгалжуулагч багш нартаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэе.

Бусад мэдээ