МУБИС-ийн U20 насны хөнгөн атлетикчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

🇲🇳 Монгол Улсын баг тамирчид Хонг Конгийн “Kai Tak Youth Sports Ground” цэнгэлдэх хүрээлэнд 5-р сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах 22 дахь удаагийн U20 насны Азийн тивийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор Хонг Конг улсыг зорилоо.Тус тэмцээнд Эх орноо төлөөлж МУБИС-ийн БТС-ийн “Багш арга зүйч” II ангийн оюутан Б.Мөнгөнхуяг 400 метрийн гүйлт, 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд, “Багш биеийн тамирын боловсрол” I ангийн оюутан С.Батзориг 200, 400 метрийн гүйлтэд оролцоно. МУ-ын шигшээ багийн ахлагчаар БТС-ийн Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандах удирдан оролцоно.

Азийн U20 аварга шалгаруулах тэмцээн нь 1986 оноос эхлэлтэй бөгөөд Азийн шилдэг өсвөр, залуу тамирчид оролцдог өндөр зэрэглэлийн тэмцээн юм. Тус тэмцээнд Азийн 40 гаруй орны шилдэг залуу тамирчид өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.

🇲🇳 БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Бусад мэдээ