МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталлаа
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ректорын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/144 дүгээр тушаалаар МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Эрдмийн зөвлөл нь МУБИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжлийн бодлого, оюуны өмч, чанарын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий төлөөллийн дээд байгууллага бөгөөд тус зөвлөлийн үйл ажиллагаа нь “МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн ажиллах журам”-аар зохицуулагддаг. Шинэчлэн батлагдсан бүрэлдэхүүнд МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд болон захиргааны нэгжүүдээс сонгогдсон эрдэмтэн, профессор, судлаачид багтсан бөгөөд Эрдмийн зөвлөлийн даргаар МУБИС-ийн Ректор, доктор (Ph.D), профессор Ж.Батбаатар ажиллана. Мөн зөвлөлийн орлогч даргаар эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Б.Хоролдагва томилогджээ. Эрдмийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн нь Нийгэм, хүмүүнлэгийн ухаан, Математик, байгалийн ухаан, Боловсрол судлал, Багшийн сургууль, Дүрслэх урлаг технологи, Биеийн тамир, Сургуулийн өмнөх боловсрол зэрэг МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын төлөөллөөс бүрдсэн нийт 45 гишүүнтэйгээр ажиллах юм. Ийнхүү Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар МУБИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновац, судалгааны хөгжлийг шинэ шатанд гаргах, академик засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
МУБИС-ийн Эрдмийн зөвлөлд Биеийн Тамирын Сургуулиас хамт олноо төлөөлөн дэд.проф Б.Бат-Отгон, Док (Ph.D) Ш.Энхбүрэн, Док (Ph.D) Б.Нармандах нар сонгогдсон бөгөөд 2026 оны 05 сарын 20нд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд анхны хуралдаа оролцлоо.