МУБИС-ИЙН ОЮУТНУУД “ГРАНД ТУР 2026” УЛСЫН XXIV ОЛИМПИАДЫГ БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ

МУБИС-ИЙН ОЮУТНУУД “ГРАНД ТУР 2026” УЛСЫН XXIV ОЛИМПИАДЫГ БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ

Аялал жуулчлалын салбарын оюутан залуусын мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “ГРАНД ТУР-2026” Аялал жуулчлалын улсын XXIV олимпиадын хаврын төрлүүд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад улс орны 19 их, дээд сургуулийн 300 гаруй оюутан оролцож, аялал жуулчлалын салбарын онол, практик, инновац, бүтээлч контентын чиглэлээр өрсөлдсөн байна.

Тус олимпиадад МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн оюутнууд амжилттай оролцож, төрөл тус бүрт өндөр амжилт үзүүлэн багийн нийлбэр дүнгээр олимпиадын аваргаар шалгарлаа.

Оюутнууд дараах төрлүүдэд амжилт гаргав. Үүнд:

  • “Tourism INFOGRAPHIC” контент бүтээлийн тэмцээнд тэргүүн байр
  • “Cesim Service” бизнес загварчлалын тэмцээнд гуравдугаар байр
  • “Центавр” мэргэжлийн мэдлэг, ур чадварын тэмцээнд гуравдугаар байр

Эдгээр амжилт нь оюутнуудын мэргэжлийн ур чадвар, бүтээлч хандлага, багаар ажиллах чадвар төдийгүй МУБИС-ийн аялал жуулчлал, спорт аяллын сургалтын чанар, багш нарын чиглүүлэг, сургалтын орчны үр дүнг илэрхийлж буй онцлох амжилт боллоо.

“ГРАНД ТУР” улсын олимпиад нь аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнийг чадавхжуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, оюутнуудын мэргэжлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээ бөгөөд жил бүр өргөн хүрээнд зохион байгуулагддаг.

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн нийт багш, оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

#Grandtour2026 #ГрандТур2026 #МУБИС #СпортАялалЖуулчлал

Бусад мэдээ