МҮОХ-нд БНСУ-ын “Yong In” их сургуулийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулагдлаа

МҮОХ-нд БНСУ-ын “Yong In” их сургуулийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулагдлаа

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ) шугмаар өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Yong In University-ийн төлөөлөгч, профессор Kim Juyoung-той албан уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтаар хоёр талын спортын боловсрол, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

1953 онд анх жүдогийн чиглэлээр байгуулагдсан тус их сургууль нь өдгөө БНСУ-ын спорт, тулааны урлагийн салбарт тэргүүлэгч боловсролын байгууллагуудын нэг болон өргөжин хөгжсөн байна. Yong In University нь жүдогоос гадна таеквондо, хапкидо, Yongmudo зэрэг тулааны урлаг болон спортын шинжлэх ухааны чиглэлээр мэргэжлийн сургалт явуулдгаараа онцлог юм.

Тус сургууль нь олимпын болон дэлхийн хэмжээний олон арван тамирчдыг бэлтгэн гаргасан туршлагатай бөгөөд БНСУ-ын олимпын амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар олон төрлийн спортын клуб, баг, мэргэжлийн бэлтгэлийн хөтөлбөрөөр дамжуулан оюутан, тамирчдыг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартайгаар бэлтгэж байна.Уулзалтын үеэр талууд:

  • Спортын боловсролын чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Оюутан, тамирчдын солилцоог нэмэгдүүлэх
  • Дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн туршлага солилцох
  • Тулааны урлаг болон олимпын төрлүүдээр хамтарсан бэлтгэл зохион байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлов.

 

Бусад мэдээ