БТС-Жюү жицүгийн дэлхийн аваргатай боллоо

АНЭУ-ын Абу Даби хотод Жюү жицүгийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас өсвөр үеийн ангилалд 47, мастер 17, насанд хүрэгчид 8, дасгалжуулагч болон албаны 8 нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар өсвөр үеийн баг тамирчид 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн ангилалд МУБИС-ИЙН БТС-ИЙН 3-Р КУРСЫН ОЮУТАН  Г.ГАНТУЛГА алтан медаль зүүгээд байна.

Бусад мэдээ