МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн шинэ элсэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Шинээр элсэн суралцаж буй оюутнуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд эмэгтэй 9, эрэгтэй 14 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдөв.
Тэмцээнийг Спорт тоглоомын тэнхимийн багш, волейболын спортын мастер С.Бөхбат багшийн удирдлага дор Дасгалжуулагчийн III ангийн оюутнууд гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Эрэгтэй баг
🥇 I байр – Б.Бат-Отгон багштай ББТБ 1-1 анги
🥈 II байр – Э.Нарантунгалаг багштай ББТБ 1-2 анги
🥉 III байр – М.Баттөгс багштай Вол-Дас 1 анги
Эмэгтэй баг
🥇 I байр – Л.Бадам багштай ББТБАЗ анги
🥈 II байр – Э.Нарантунгалаг багштай ББТБ 1-2 анги
🥉 III байр – С.Ганцэцэг багштай Спорт сэтгүүлчийн анги
Эрэгтэй
Тэгш тоглогч – Ж.Эрхэмээ /ББТБ 1-2/
Шилдэг холбогч – Б.Сэргэлэнтөгс /ББТБ 1-1/
Эмэгтэй
Тэгш тоглогч – Г.Ганцэцэг /ББТБАЗ/
Шилдэг холбогч – О.Саранзаяа /ББТБ 1-2/
Тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болж, шинэ элсэгчдэд бие биеэ таньж мэдэх, хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх боломж олгосноороо онцлог байлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оюутнууд, багаа амжилттай удирдан оролцуулсан багш нар болон тэмцээнийг зохион байгуулсан С.Бөхбат багш, Дасгалжуулагчийн III ангийн оюутнуудад талархал илэрхийлж, цаашдын сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.




