МУБИС-ийн Ректорын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/330 дугаар тушаалаар зохион байгуулсан “Дижитал хичээл – Ухаалаг технологи” шилдэг цахим хичээл шалгаруулах аян амжилттай болж, шилдэг цахим хичээлүүдээ тодрууллаа.
Тус аян нь багш нарын цахим сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх, сургалтад дижитал технологийг үр дүнтэй нэвтрүүлэх, шинэлэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.
Аяны нэгдүгээр шатны шалгаруулалтад багш нарын боловсруулсан 35 цахим хичээл оролцсон бөгөөд хоёрдугаар шатанд бакалаврын түвшний 8, магистрын 9, докторын 2, нийт 19 иж бүрэн цахим хичээл шалгарсан байна. Эдгээр хичээлийг боловсруулсан нийт 22 багш дараагийн шатанд өрсөлдөж, эцсийн шалгаруулалтаар 15 шилдэг цахим хичээл тодорлоо.
Мэргэжлийн ур чадвар, бүтээлч санаачилгаараа хамт олноо манлайлан, сургалтын цахим агуулга, арга зүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан багш нарт МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар тэргүүтэй удирдлагууд батламж гардуулж, баяр хүргэлээ.
“Сүлжээний техник хангамж, менежмент” багц хичээл
МБУС-ийн багш Ц.Нямсүрэн
“Дизайн технологийн боловсролын онол, арга зүй” багц хичээл
ДУТС-ийн багш Г.Чулуунаа
“Боловсролын эрх зүйн шинжилгээ” багц хичээл
БОСС-ийн багш Л.Ариунжаргал, Б.Энхтамир
“Бага насны боловсролын философи” багц хичээл
СӨБС-ийн багш Б.Төртогтох
“Урлаг судлалын онол” багц хичээл
ДУТС-ийн багш Т.Сэлэнгэ
“Байгаль орчны менежмент” багц хичээл
МБУС-ийн багш А.Амгалан
“Аэробек” багц хичээл
БТС-ийн Ганцаарчилсан төрлүүлдийн тэнхимийн багш, ОУХМ Т.Оюундарь
“Хүүхдэд зөвлөн туслах ажлын сэтгэл зүй” багц хичээл
БОСС-ийн багш Ц.Баярмаа
“Цахилгаан даралтат хөгжим-1” багц хичээл
Багшийн сургуулийн багш Г.Заяабат, Б.Номинзул
“Дасан зохицлын физиологи, сэтгэл зүйн үндэс” багц хичээл
БТС-ийн багш Э.Нарантунгалаг
“PHILOSOPHICAL ISSUES IN EDUCATION” багц хичээл
БОСС-ийн багш Р.Намжилдагва, Б.Мөнхгэрэл
“Сэтгүүл зүйн түүх судлал” багц хичээл
НХУС-ийн багш М.Одмандах
“Программ хангамжийн зохиомж ба архитектур” багц хичээл
МБУС-ийн багш Ц.Баттогтох
“Гадаадын уран зохиол, түүх, туурвил зүй” багц хичээл
НХУС-ийн багш Б.Надмид
“Сургуулийн өмнөх боловсролын багшийн менежмент” багц хичээл
СӨБС-ийн багш Д.Хажидмаа
“Дижитал хичээл – Ухаалаг технологи” аян нь багш нарын цахим сургалтын арга зүй, технологийн хэрэглээг хөгжүүлэхийн зэрэгцээ чанартай цахим сургалтын санг бүрдүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Шилдгээр шалгарсан нийт багш нартаа баяр хүргэж, сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсье.