МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн магистр хамгаалалт амжилттай боллоо
МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн Биеийн тамирын боловсрол, Спортын дасгалжуулагчийн магистрын хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа. Судлаачид спортын шинжлэх ухаан, дасгалжуулалт, бие бялдрын хөгжил, сэтгэлзүйн бэлтгэл зэрэг олон чиглэлээр судалгааны ажлаа хамгаалж, эрдмийн ажлын үр дүнгээ танилцууллаа.
Хамгаалалтад оролцсон магистрантуудын судалгааны ажлын сэдэв, удирдагч багш нарын мэдээллийг хүргэж байна.
- JING RONG (Жин Рүн)
Сэдэв: “Хөл бөмбөгийн өсвөрийн хаалгачдын техникийн гүйцэтгэлийн шинжилгээ (U16 насны эмэгтэй тамирчдын жишээн дээр)”
Удирдагч: Доктор Ph.D Г.Батцэцэг
- Д.Түмэнбаяр
Сэдэв: “Хөл бөмбөгийн шүүгчийн ур чадварыг сайжруулах арга замууд (МХБХ-ны шүүгчдийн жишээн дээр)”
Удирдагч: Профессор Л.Уртнасан
- Баянчухалаа
Сэдэв: “Бага ангийн сурагчдын цанаар гулгах чадварыг хөгжүүлэх сургалтын үр дүн”
Удирдагч: Доктор Ph.D Ли Шуан
- Д.Булгантамир
Сэдэв: “Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийг бэлтгэсэн уламжлал, шинэчлэлд хийсэн судалгаа”
Удирдагч: Дэд Профессор Б.Бат-Отгон
- Удвал – WUDEBALA
Сэдэв: “Өсвөрийн боксчдын хурд, хүчний чадавхыг хөгжүүлэх туршилтын үр дүн (13–14 насны хөнгөн ба дунд жингийн эрэгтэй тамирчдын жишээгээр)”
Удирдагч: Профессор Л.Уртнасан
- Degejirihu (Дэгжрэх)
Сэдэв: “Жүдогийн өсвөрийн тамирчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх арга зүйн туршилт судалгаа”
Удирдагч: Дэд профессор И.Жамъяндагва
- Ц.Лундаа
Сэдэв: “Өсвөрийн волейболчдын хурд-хүчний чадавхыг хөгжүүлэх арга зүйн туршилт”
Удирдагч: Доктор Ph.D С.Бөхбат
- Б.Ичинхорлоо
Сэдэв: “Аэробик гимнастикийн эхлэн хичээллэгчдэд хүндрэлийн элемент сургах арга зүй (6–8 насны хүүхдийн жишээн дээр)”
Удирдагч: Дэд Профессор Б.Бат-Отгон
- AORIGELE (Оргил)
Сэдэв: “Өсвөрийн хөл бөмбөгчдийн тоглолтын тактик эзэмшилт ба насны онцлог”
Удирдагч: Доктор Ph.D Б.Нармандах
- Ц.Мандалсүрэн
Сэдэв: “Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын амжилт, оролцоог судлах нь”
Удирдагч: Доктор Ph.D О.Болд-Эрдэнэ
- Г.Монголжин
Сэдэв: “Жюү Жицүгийн өндөр зэрэглэлийн тамирчдын тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлэн байдлыг судалсан нь”
Удирдагч: Дэд профессор С.Туул
- Т.Пүрэвдорж
Сэдэв: “Хүүхэд хамгааллын төвийн суралцагчдыг спортоор хөгжүүлэх нь (Хөл бөмбөгийн спортын жишээгээр)”
Удирдагч: Доктор Ph.D Ш.Энхбүрэн
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа амжилттай хамгаалсан нийт магистрантууддаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлал, спортын салбарын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.