Усанд спортын мэргэжлийн дасгалжуулагчийн бакалаврын хөтөлбөрт элсэлт авна

Усанд спортын мэргэжлийн дасгалжуулагчийн бакалаврын хөтөлбөрт элсэлт авна

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль, Монголын усан спорт сонирхогчдын холбоо /МУССХ/-той хамтран 2026-2027 оны хичээлийн жилээс усан спортын салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тулгуурлан “Усанд сэлэлтийн мэргэжлийн багш, дасгалжуулагч” бэлтгэх бакалаврын хөтөлбөрөө танилцуулж, элсэлт авна.Тус хөтөлбөр нь усанд сэлэлтийн спортын онол, арга зүй, багшлах ур чадвар, дасгалжуулалтын мэдлэгийг хослуулсан мэргэжлийн боловсрол олгох бөгөөд төгсөгчид ерөнхий боловсролын сургууль, спорт клуб, усан спортын төвүүд болон мэргэжлийн байгууллагуудад ажиллах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд:

  • Усанд сэлэлтийн мэргэжлийн онол, арга зүйд суралцах
  • Монголын усан спорт сонирхогчдын холбоо болон гишүүн клубүүдэд дадлага хийх
  • Цалинтай дадлагад хамрагдах
  • Бодит орчинд ур чадвараа хөгжүүлэх боломжтой.

Мөн суралцагчдыг дэмжих зорилгоор МУССХ-оос шаталсан тэтгэлгийн систем хэрэгжүүлж байна. Үүнд:

  • 1 дүгээр курс – 50 хувийн тэтгэлэг
  • 2 дугаар курс – голч дүн 3.5 ба түүнээс дээш тохиолдолд 75 хувийн тэтгэлэг
  • 3 дугаар курс – голч дүн 3.5 ба түүнээс дээш тохиолдолд 100 хувийн тэтгэлэг олгоно.

Элсэгчид ЭЕШ-ийн Монгол хэл болон Нийгэм судлалын аль нэг хичээлээр 490-ээс дээш оноо авсан байх шаардлагатай.

Усан спортын салбарын хүний нөөцийн хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед тус хөтөлбөр нь ирээдүйн чадварлаг багш, дасгалжуулагчдыг бэлтгэх чухал алхам болж байгааг онцолж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88131777

Бусад мэдээ