Эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлүүлэх сэдэвт их семинар зохион байгуулагдана

Эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлүүлэх сэдэвт их семинар зохион байгуулагдана

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн Биеийн тамирын боловсрол, хөдөлгөөний заслын тэнхимээс “Олон улсын нэр хүнд бүхий Web of Science, Scopus, Letpub сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь” сэдэвт их семинарыг 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Тус семинар нь 15:00–17:00 цагийн хооронд МУБИС-ийн 10 дугаар байрны 99 тоот танхимд болох бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлэх арга зүй, шаардлага, туршлагыг хуваалцахад чиглэнэ.Семинарыг доктор, дэд профессор С.Туул удирдан явуулах бөгөөд дараах эрдэмтэд илтгэл тавина. Үүнд:

  • Доктор (Ph.D) Г.Онолрагчаа – Web of Science, Scopus, Letpub сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд анхаарах асуудал
  • Доктор (Ph.D) С.Батдулам – Боловсролын судалгаа: интервенц ба туршилт
  • Доктор (Ph.D) Г.Өлзийсайхан – “Хэмжихэд учир бий” сэдвээр
  • Доктор (Ph.D) Ж.Дуламсүрэн – Web of Science, Scopus, Letpub болон Research4Life платформын хэрэглээ

Энэхүү семинар нь багш, судлаач, магистрант, докторант болон эрдэм шинжилгээний өгүүлэл бичих сонирхолтой бүх хүмүүст нээлттэй бөгөөд оролцогчдод олон улсын түвшинд судалгааны ажлаа хэвлүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Бусад мэдээ