МУБИС-ИЙН БАГ ТАМИРЧИД СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТӨРӨЛД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
 

МУБИС-ИЙН БАГ ТАМИРЧИД СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТӨРӨЛД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 

Монголын Оюутны Спортын VII наадмын спорт явган аяллын төрөлд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн баг тамирчид амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Биеийн Тамирын Сургуулийн багш Д.Батболд дасгалжуулагчийн удирдлага дор, багийн ахлагч Б.Цэндсүрэнгээр ахлуулсан тус баг тэмцээний турш авхаалж самбаа, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвараа бүрэн дайчилж, өрсөлдөгч багуудтай ширүүн өрсөлдөөн өрнүүлэн ийнхүү шагналын тавцанд гарсан нь бахархам амжилт боллоо.Багийн бүрэлдэхүүнд БТС-ийн Спортын аялал жуулчлалын ангийн оюутнууд болох Б.Цэндсүрэн, А.Шаравсэнгэ, Ш.Хэрлэн, Н.Хүрэлбаатар, Н.Сэлэнгэ, Г.Урантогос, Г.Номин, Н.Санчигмаа нар оролцож, багийн нэгдмэл байдал, харилцан ойлголцол, ур чадвараа өндөр түвшинд харууллаа.Оюутны спортын их наадам нь их, дээд сургуулиудын оюутан тамирчдын ур чадвар, бие бялдрын бэлтгэлийг сорихын зэрэгцээ хамтын ажиллагаа, тэсвэр хатуужлыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Энэ удаагийн наадамд оролцсон багуудын өрсөлдөөн өндөр түвшинд өрнөж, сонирхолтой, адал явдалт тэмцээнүүд үзэгчдийн анхаарлыг татсан юм.Ийнхүү амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!

Бусад мэдээ