МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII ИХ НААДАМ: МУБИС-ИЙН ФУТЗАЛЫН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Монголын Оюутны Спортын VII их наадмын футзалын тэмцээнд Д.Анхбаяр дасгалжуулагчтай Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн баг тамирчид амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ ⚽🥉Тэмцээний турш баг тамирчид ур чадвар, тэсвэр хатуужил, багийн уялдаа холбоогоо өндөр түвшинд харуулж, өрсөлдөгчдөө хүчтэй эсэргүүцэл үзүүлэн медалийн тавцанд зогсох эрхээ ийнхүү гардлаа.
Оюутны Спортын их наадам нь их, дээд сургуулиудын шилдэг тамирчдыг тодруулж, оюутны спортын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой тэмцээн билээ. Энэ удаагийн наадамд оролцсон багуудын өрсөлдөөн ширүүн, сонирхолтой өрнөсөн нь онцлог байлаа.Ийнхүү хүрэл медаль хүртсэн баг тамирчид болон дасгалжуулагч Д.Анхбаяртаа баяр хүргэж, цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье!