МОНГОЛЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МУБИС ТЭРГҮҮЛЛЭЭ
Монголын улсын Засгийн газрын тогтоолоор хоёр жил тутам зохион байгуулагддаг Монголын Оюутны Спортын VII наадмын хүрээнд болсон Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургуулийн оюутан Б.Оргилболд, удирдагч багш дэд проф. Ph.D Б.Бат-Отгон нарын судалгааны илтгэл амжилттай оролцож, ТЭРГҮҮН байр эзлэн алтан медалийн эзэд боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 11 их сургуулийн 12 судлаач оюутан өөрсдийн судалгааны ажлыг танилцуулж, шинжлэх ухаанч хэлэлцүүлэг өрнүүлсэн нь онцлог байв.
Ийнхүү амжилттай оролцож, өндөр амжилт гаргасан судлаач оюутан Б.Оргилболд болон удирдагч багш Б.Бат-Отгон нарт халуун баяр хүргэж, цаашдын судалгаа, эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье!
