МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулиас зохион байгуулсан “Судлаач оюутан–2026” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, шилдэг оролцогчдоо тодрууллаа.
Тус хөтөлбөрт нийт 26 оюутан сайн дурын үндсэн дээр оролцож, 2 сарын хугацаанд судалгааны ажлаа тууштай гүйцэтгэн, судалгааны ур чадвараа хөгжүүлж, үр дүнгээ амжилттай танилцуулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогч оюутнууд судалгааны сэдэв тодорхойлох, мэдээлэл цуглуулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний илтгэл боловсруулах, хамгаалах зэрэг бодит судалгааны чадваруудыг эзэмшиж, шинжлэх ухаанд суурилсан сэтгэлгээг төлөвшүүлсэн нь онцлог байлаа.
Тэргүүн байр: Спорт аялал жуулчлалын III курсын оюутан Б.Энхсүрэн
Дэд байр: Багш, арга зүйн ангийн II курсын оюутан Б.Пүрэвдорж
Гутгаар байр: ББТБ III курсын оюутан Ц.Одончимэг
Шилдэг удирдагч багш: Мэргэжлийн спортын онол арга зүйн тэнхимийн багш С.Мөнхнасан
Онцлон тэмдэглэхэд, тус хөтөлбөрийн шилдгүүд нь 2026 оны 6 дугаар сарын 4–5-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхийн бичиг гардан авлаа.
Хөтөлбөрт оролцсон нийт оюутнууд болон дэмжин ажилласан багш, судлаачдад талархал илэрхийлье.


