ОЮУТНЫ НААДАМД МУБИС-ИЙН ТАЭКВОНДОГИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ОЮУТНЫ НААДАМД МУБИС-ИЙН ТАЭКВОНДОГИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Оюутны спортын VII наадмын таеквондогийн тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ДХИС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй тус бүр 5 жингийн ангиллаар явагдсан бөгөөд нийт 17 их, дээд сургуулийн 84 тамирчин (эрэгтэй 42, эмэгтэй 42) 40 багц медалийн төлөө авьяас ур чадвараа сорин өрсөлдлөө.

Энэхүү тэмцээнд Ш.Энхбүрэн, Б.Гантогтох дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

🥇 -68 кг жинд
Ж. Ичинхорлоо (НХУС, Сэтгүүлч IV курс) — Алтан медаль

🥉 46 кг жинд
Л.Бадам (БТС, ББТБ IV курс) — Хүрэл медальТамирчдынхаа хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, ур чадварын үр дүн ийнхүү гарч байгаад бахархаж байна.

Цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье.

 

Бусад мэдээ