МУБИС-ИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

МУБИС-ИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монголын оюутны спортын VII наадмын ширээний теннисний тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, нийт 17 их, дээд сургуулийн 72 тамирчин оролцон “ОЧ” ширээний теннисний төвд ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тус тэмцээнд МУБИС-ийн баг тамирчид Ч.Цогтбаяр дасгалжуулагчийн удирдлага дор амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлэв.

Ганцаарчилсан эмэгтэйчүүдийн төрөлд БТБ-4 курсын оюутан Ө.Балжинням хүрэл медаль хүртсэн бол холимог хосын төрөлд БТБ-4 курсын оюутан Ө.Балжинням, БТБАЗ-1 курсын оюутан Б.Энхтөгөлдөрбаясгалан нар алтан медаль хүртэж бахдам амжилт гаргалаа.

Ийнхүү баг тамирчид нийлбэр дүнгээр 26 оноо авч, нийт сургуулиудаас тэргүүн байр эзэллээ.

Энэхүү амжилт нь баг тамирчдын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, дасгалжуулагчийн зөв чиглүүлгийн үр дүн бөгөөд цаашдын спортын өндөр амжилтын эхлэл боллоо.

Бусад мэдээ