МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн “Судлаач оюутан–2026” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. 
Тус хуралд оролцогч оюутнууд өөрсдийн судалгааны ажлыг амжилттай танилцуулж, эрдэм шинжилгээний арга барил, судалгааны ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ боллоо. 
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад оролцсон нийт багш, шүүгчид болон идэвхтэй оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
Тэргүүн байр
Спорт аялал жуулчлалын III курсын оюутан Б.Энхсүрэн
Сэдэв: “Монголын дугуйн аяллын эрэлтийг хязгаарлагч хүчин зүйлсийн шинжилгээ: хиймэл оюун ухаан болон анхдагч судалгаанд суурилсан судалгааны үр дүн”
Удирдагч багш: Магистр С.Мөнхнасан
Дэд байр
Багш, арга зүйн ангийн II курсын оюутан Б.Пүрэвдорж
Сэдэв: “Волейболын тамирчдын давуулалтын хурдын харьцуулалт (МИНТОНЕТ-ГОВЬ багийн бэлтгэл болон тоглолтын жишээн дээр)”
Удирдагч багш: Магистр Р.Тамираа
Гутгаар байр
Оюутан Ц.Одончимэг
Сэдэв: “Багшлах дадлагын үеийн тулгамдсан асуудал”
Удирдагч багш: Доктор Ph.D Ш.Энхбүрэн
Энэхүү бага хурал нь оюутнуудын судалгааны ур чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан сэтгэлгээг төлөвшүүлэх, ирээдүйн судлаачдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Нийт судлаач оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
