ӨНӨӨДӨР “СУДЛААЧ ОЮУТАН–2026” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“СУДЛААЧ ОЮУТАН–2026” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Огноо: 2026 оны 03 дугаар сарын 01

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулиас “Судлаач оюутан–2026” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны идэвхийг нэмэгдүүлэх, судалгааны арга барилд суралцах боломжийг дэмжих зорилгоор оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Тус бага хурлын зорилго нь оюутнуудыг судалгааны арга зүйд сургах, багш, оюутнуудын хамтарсан судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, мөн харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Илтгэлийн чиглэлүүд:

  • Биеийн тамир, спортын мэргэжилтэн бэлтгэх асуудлууд
  • Биеийн тамирын хичээл, сургалт-дасгалжуулалтын асуудлууд
  • Спортын сэтгүүл зүй, аялал жуулчлалын мэргэжлийн асуудлууд

Хамрах хүрээ:

  • “Судлаач оюутан–2026” хөтөлбөрт нэр дэвшсэн оюутнууд
  • Биеийн тамирын сургуулийн I–IV курсийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн оюутнууд

Энэхүү бага хурал нь оюутнуудын судалгааны ур чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан сэтгэлгээг төлөвшүүлэх, цаашдын судалгааны ажлын үндэс суурийг тавих чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Бусад мэдээ