АНУ-ын мэргэжлийн дасгалжуулагч МУБИС-ийн оюутан, багш нарт сургалт, семинар зохион байгууллаа

АНУ-ын мэргэжлийн дасгалжуулагч МУБИС-ийн оюутан, багш нарт сургалт, семинар зохион байгууллаа

АНУ-ын Jiu-Jitsu Methods Las Vegas академийг үүсгэн байгуулагч, жюү жицүгийн III дан хар бүстэй, олон улсын өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагч Рене Лопез (Rene Lopez), хар бүст тамирчин Ноа Гутьеррес нар өнөөдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургуулийн JUMP хөтөлбөрийн оюутнууд болон багш нарт зориулсан сургалт, семинар зохион байгууллаа.

Дасгалжуулагч Рене Лопез нь IBJJF-ийн Дэлхийн No-Gi аварга, World Master аварга, Master Grand Slam аварга, Pan No-Gi аварга бөгөөд Пан Америк болон Европын тэмцээнүүдийн медальт тамирчин юм. Тэрээр энэ удаагийн сургалтаар олон улсын тэмцээний түвшинд ашиглагддаг жюү жицүгийн техник, тактик, тэдгээрийг сургалт, дасгалжуулалтад хэрэглэх арга зүй, практик туршлагаасаа МУБИС-ийн оюутан, багш нарт хуваалцлаа.

Энэхүү сургалт, семинар нь оюутнуудын мэргэжлийн ур чадвар, практик туршлагыг нэмэгдүүлэх, багш нарт олон улсын түвшний дасгалжуулалт, сургалтын арга зүйгээс туршлага судлах боломж олголоо. Түүнчлэн онол, практикийн уялдааг бэхжүүлж, олон улсын шилдэг туршлагыг сургалтад нэвтрүүлэхийн зэрэгцээ оюутнуудын мэргэжлийн хөгжил, спортын ур чадварыг дэмжих, МУБИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Бусад мэдээ