МУБИС-ийн БТС-ийн тамирчид Тайванийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

МУБИС-ийн БТС-ийн тамирчид Тайванийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

2026 оны зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд Тайванийн Шинэ Тайпэй хотод зохион байгуулагдсан “New Taipei City Athletics Open 2026” олон улсын нээлттэй тэмцээнд Монголын хөнгөн атлетикчид амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд МУБИС-ийн Биеийн тамир, спортын сургуулийн төгсөгч, спортын мастер, Монгол Улсын гурвын харайлтын рекорд эзэмшигч, “Үчимбэр” клубын тамирчин Энхбатын Оюундарь эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд 12.57 метрийн амжилт үзүүлж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр мөн уртын харайлтын төрөлд 5.62 метр харайсан амжилт үзүүллээ.

“New Taipei City Athletics Open 2026” тэмцээн нь Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны (World Athletics) Континенталь турын мөнгөн зэрэглэлийн (Silver Label) ангилалд багтдаг олон улсын чанартай томоохон тэмцээн юм. Энэхүү тэмцээнд МУБИС-ийн БТС-ийн Спортын ганцаарчилсан төрлүүдийн тэнхимийн багш, хөнгөн атлетикийн спортын мастер А.Амгалан, “Үчимбэр” клубын дасгалжуулагч Г.Жанцандорж нарын удирдлага дор МУБИС-ийн БТС-ийн оюутнууд оролцож дараах амжилтыг үзүүллээ.

- Монгол Улсын эмэгтэйчүүдийн 200 метрийн зайн үндэсний рекорд эзэмшигч, спортын мастер Ц.Мөнххэрлэн:

  • 400 метрийн зайд – 57.14 секунд

  • 200 метрийн зайд – 25.21 секунд

- Спортын мастер С.Идэрхүү:

  • 400 метрийн зайд – 49.41 секунд

  • 200 метрийн зайд – 22.79 секунд

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн багш, дасгалжуулагчид, төгсөгчид болон оюутан тамирчдад спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бусад мэдээ