МУБИС “Мэргэжлээ сурталчлах өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа

МУБИС “Мэргэжлээ сурталчлах өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн хүрээнд “Мэргэжлээ сурталчлах өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь МУБИС-ийн 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог байв.

Өдөрлөгийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт, их сургуулийн сургалтын орчин, онцлогийн талаар нэгдсэн, бодит мэдээлэл хүргэх, улмаар ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.Арга хэмжээний үеэр сурагчдад зориулсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Үүнд:

  • Сургуулийн болон мэргэжлийн танилцуулга, зөвлөгөө
  • Оюутны клубуудын үйл ажиллагааны танилцуулга
  • “Аэробик гимнастик” болон урлагийн тоглолтууд
  • Хувцас загварын шоу үзүүлбэр
  • Сэтгэл судлалын чиглэлээр мэргэжил сонголтын зөвлөгөө
  • Байгалийн ухааны туршилт, сонирхолтой үзүүлбэрүүд
  • Урлаг, хөгжим, дүрслэх урлагийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн
  • Оригами болон сэтгэлгээ хөгжүүлэх дадлага ажил

Мөн элсэлтийн танилцуулга брошюр тараах, ерөнхий шалгалтын босго оноо, бэлтгэл хичээлийн талаарх мэдээллийг оролцогчдод хүргэв.

Тус өдөрлөг нь сурагчдад зөвхөн мэдээлэл олгохоос гадна их сургуулийн орчин, оюутны амьдралтай биечлэн танилцах боломжийг бүрдүүлсэн, ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

Бусад мэдээ