МҮОХ-НЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

МҮОХ-НЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ) дүрмийн дагуу Олимпын Чуулган зохион байгуулагдснаас хойш хоёр сарын дотор Гишүүдийн хурлыг хуралдуулах заалтын хүрээнд МҮОХ-ны Гишүүдийн хурал өнөөдөр Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МХАҮТ)-д амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлаар МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулав.

Хурлын үеэр Америк хөл бөмбөгийн холбоо, Монголын Рөүингийн холбоо, Электрон спортын холбоог МҮОХ-ны гишүүн байгууллагаар шинээр элсүүлэх шийдвэр гаргалаа.Ийнхүү МҮОХ нь гишүүн байгууллагынхаа хүрээг өргөжүүлж, үндэсний спортын хөгжил, олимпын хөдөлгөөнийг дэмжих үйл ажиллагаагаа улам бэхжүүлж байна.

Бусад мэдээ