Үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаан амжилттай боллоо

Үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаан амжилттай боллоо

Оюутны улсын аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан 5-р сарын 1нд  Монгол бөхийн өргөөнд МУБИС-ийн БТС-иас санаачлан МҮБХ-той хамтран анх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа. Тус барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Янгир хайрхан" ХХК оролцлоо. 

Оюутны аварга шалгаруулах анхдугаар барилдаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 41 их, дээд сургуулийн 172 бөх оролцож, -65, -75, -85, -95, +95 кг болон үнэмлэхүй гэсэн зургаан жингийн ангилалд уран мэх, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.Жингийн ангиллын дүн:

-65 кг
🥇 Алтанхуягийн Отгонбаяр (Аварга дээд сургууль)
🥈 Базарсадын Энэрэлт (Их засаг ОУИС)
🥉 Туяагийн Өсөхбаяр (Этүгэн их сургууль)
🥉 Нямсүрэнгийн Мөнхсайхан (Мон-Алтиус дээд сургууль)

-75 кг
🥇 Нямсүрэнгийн Хандбаяр (ХААИС)
🥈 Мөнхбатын Мөнхтөр (Аварга дээд сургууль)
🥉 Оюунмаагийн Элбэгбаяр (МУБИС)
🥉 Баттүвшиний Бат-Эрдэнэ (Их засаг ОУИС)

-85 кг
🥇 Түвшинбаатарын Доржпүрэв (Аварга дээд сургууль)
🥈 Дашсамбуугийн Дагвадорж (Мон-Алтиус)
🥉 Батбаярын Хишигжаргал (ҮБТИС)
🥉 Чулуунбаатарын Галбадрах (Улаанбаатар Эрдэм ИС)

-95 кг
🥇 Ууганбаярын Мөнгөншагай (МУИС)
🥈 Банзрагчийн Бат-Ирээдүй (ҮБТИС)
🥉 Амгаланбаатарын Өсөх-Ирээдүй (ҮБТИС)
🥉 Эрдэнэбатын Ганбаяр (ҮБТИС)

+95 кг
🥇 Алтаншагайн Энхбаяр (МУИС)
🥈 Отгонболдын Нямдорж (Мон-Алтиус)
🥉 Отгонбаатарын Учралбаяр (ҮБТИС)
🥉 Пүрэвжавын Нямжав (ХААИС)

🏅 Үнэмлэхүй жингийн дүн:

🥇 Түвшинбаатарын Доржпүрэв (Аварга дээд сургууль)
🥈 Алтаншагайн Энхбаяр (МУИС)
🥉 Отгонболдын Нямдорж (Мон-Алтиус)
🥉 Мөнхбатын Мөнхтөр (Аварга дээд сургууль)Тусгай шагнал:

  • “Уран гараа, дэвээтэй бөх” – Жамбалын Гансүрэн (Их засаг ОУИС)
  • Багийн дүн:

1. Аварга дээд сургууль
2. МУИС
3. ХААИСОюутны улсын аварга шалгаруулах энэхүү барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль санаачлан хамтран зохион байгуулсан бөгөөд оюутан залуусын бие бялдар, ур чадвар, ёс зүйг төлөвшүүлэх, үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Бусад мэдээ