“MNUE OPEN 2026” аэробик гимнастикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

“MNUE OPEN 2026” аэробик гимнастикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “MNUE OPEN 2026” аэробик гимнастикийн тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээн нь тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад нийт 18 байгууллагын 350 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн өргөн цар хүрээтэй спортын арга хэмжээ боллоо.Онцлог нь, энэ жилийн тэмцээнд ОХУ-аас 42 тамирчин хүрэлцэн ирж оролцсон нь тэмцээний цар хүрээг тэлж, өрсөлдөөний түвшинг улам өндөрсгөсөн юм. Олон улсын оролцоо нэмэгдсэнээр тамирчдын ур чадвар, гүйцэтгэлийн чанар мэдэгдэхүйц сайжирч, шүүгчид болон үзэгчдийн анхаарлыг татсан онцгой үзүүлбэрүүдийг толилууллаа.“MNUE OPEN” тэмцээн нь аэробик гимнастикийн спортыг олон нийтэд сурталчлах, залуу тамирчдыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсоор байна.

 

Бусад мэдээ