МУБИС-ИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАГИЙН ДҮНГЭЭР III БАЙР ЭЗЭЛЛЭЭ

МУБИС-ИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАГИЙН ДҮНГЭЭР III БАЙР ЭЗЭЛЛЭЭ 

Монголын Оюутны Спортын VII их наадмын бөхийн чөлөөт барилдааны тэмцээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн баг тамирчид амжилттай оролцож, 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.Тэмцээний турш багийн тамирчид ур чадвар, тэсвэр хатуужил, дайчин чанараа бүрэн харуулж, өрсөлдөгчидтэйгээ ширүүн өрсөлдөөн өрнүүлэн ийнхүү өндөр амжилтад хүрсэн нь бахархам үр дүн боллоо.

Медаль хүртсэн тамирчид:

  • 57 кг – 🥇 Алт: С.Жигүүр (БТБ-Дас, 4-р курс)
  • 53 кг – 🥈 Мөнгө: С.Үүрийнтуяа (БТБ-АЗ, 2-р курс)
  • 74 кг – 🥉 Хүрэл: О.Элбэгбаяр (ББТБ, 2-р курс)
  • 86 кг – 🥉 Хүрэл: Т.Ренцэн-Очир (БТБ-Дас, 2-р курс)
  • 57 кг – 🥉 Хүрэл: Ц.Одончимэг (ББТБ, 3-р курс)
  • 62 кг – 🥉 Хүрэл: А.Энхжин (БТБ-Дас, 3-р курс)Оюутны спортын их наадам нь их, дээд сургуулиудын шилдэг тамирчдыг тодруулж, тэдний ур чадварыг сорихын зэрэгцээ оюутны спортын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой тэмцээн билээ. Энэ удаагийн наадамд оролцсон багуудын өрсөлдөөн өндөр түвшинд өрнөж, үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм.

Ийнхүү амжилт гарган багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн Ц.Мандалсүрэн дасгалжуулагчтай баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье! 

Бусад мэдээ