ОЮУТНЫ СПОРТЫН VII ИХ НААДАМ: ГАНДБОЛЫН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хоёр жил тутам зохион байгуулагддаг Оюутны Спортын VII их наадмын гандболын тэмцээнд А.Бат-Очир дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид амжилттай оролцож, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Их Засаг их сургуулийн багтай өрсөлдөн 33:30 харьцаагаар ялалт байгуулж, хүрэл медалийн эзэд боллоо
Тоглолтын турш хоёр багийн өрсөлдөөн ширүүн өрнөж, онооны зөрүү ойрхон байсан ч манай багийн тамирчид сэтгэл зүй, ур чадвараа бүрэн дайчлан, багаар ажиллах чадвараараа илүүрхэн чухал ялалтыг авч чадсан юм.
Оюутны Спортын их наадам нь их, дээд сургуулиудын баг тамирчдын ур чадварыг сорих, шилдгүүдийг тодруулахын зэрэгцээ оюутны спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдгаараа онцлогтой. Энэ удаагийн наадамд олон их, дээд сургуулийн шилдэг багууд оролцлоо.


