МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутнууд “Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” өдөрлөгт оролцлоо

МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутнууд “Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” өдөрлөгт оролцлоо

Өнөөдөр Боловсролын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас СТӨ-нд зохион байгуулсан “Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” сэдэвт өдөрлөгт МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн төгсөх ангийн оюутнууд идэвхтэй оролцлоо.Тус өдөрлөг нь хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлт, техник технологийн хөгжлийн нөлөөлөл, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлагыг танилцуулах, тэдэнд бодит мэдээлэл, зөвлөгөө хүргэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм. Мөн оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд бэлтгэх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа өрнөлөө.Өдөрлөгийн үеэр:

  • Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч,
  • Дижитал ур чадварын ач холбогдлыг онцлон танилцуулж,
  • Ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцон зөвлөгөө мэдээлэл хүргэж,
  • Ажлын байрны санал, дадлага, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулсан байна.

Оролцогч оюутнууд өөрсдийн сонирхсон чиглэлээр мэдээлэл авч, ажил мэргэжлийн төлөвлөгөөгөө тодорхойлох, ажил олгогчидтой шууд холбогдох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой байлаа.Энэхүү өдөрлөг нь төгсөх ангийн оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд амжилттай шилжин ороход дэмжлэг үзүүлэх чухал арга хэмжээ болсон бөгөөд тус өдөрлөгийг МУБИС хамтран зохион байгуулж оролцлоо. 

Бусад мэдээ