Монголын Оюутны спортын VII наадмын чирлидингийн тэмцээн өнөөдөр ҮБХИС-ийн спорт ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 11 их, дээд сургуулийн 110 эмэгтэй тамирчин оролцож, авьяас чадвар, уран хөдөлгөөн, багийн уялдаа холбоогоороо өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургуулийн баг тамирчид Г.Болортулга багш, дасгалжуулагчийн удирдлага дор амжилттай оролцож, 2-р байр эзлэн мөнгөн медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүллээ. 🥈👏🏻👏🏻👏🏻
Тамирчдын эв нэгдэл, ур чадвар, хичээл зүтгэл нь энэхүү амжилтын үндэс болж, МУБИС-ийн нэрийг өндөрт өргөсөн сайхан үзүүлбэрийг толилууллаа.
Баг тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!
#МУБИС #Чирлидинг #ОюутныНаадам #Бахархал