МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БАКАЛАВР–МАГИСТРЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨР 5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Биеийн тамирын багш”, “Спортын дасгалжуулагч” мэргэжлийн III курсийн оюутнууд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн бакалавр-магистрын нэгдмэл хөтөлбөрөөр таван жилийн хугацаанд суралцах боломжтой боллоо.
Энэхүү хөтөлбөр нь бакалаврын сургалтыг магистрын түвшний сургалттай уялдуулан, оюутнууд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэх, судалгааны арга зүй эзэмших, цаашдын мэргэжлийн хөгжлөө эртнээс төлөвлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.20261118104846.webp)
Энэхүү хөтөлбөр нь бакалаврын сургалтыг магистрын түвшний сургалттай уялдуулан, оюутнууд мэргэжлийн мэдлэг, ур чадвар, судалгааны арга зүйгээ гүнзгийрүүлэх, цаашдын мэргэжлийн хөгжлөө эртнээс төлөвлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Хөтөлбөрт хамрагдах шалгуур
Бакалавр-магистрын нэгдмэл агуулгатай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах үндсэн шалгуурыг хангасан байна.
Эдгээр шаардлагыг хангасан оюутнууд нэгдсэн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Сургалтын багц цагийн бүтэц
Бакалавр–магистрын нэгдсэн хөтөлбөрийн сургалтын агуулга нь дараах үндсэн бүтэцтэй байна.
Сургалтын хөтөлбөрт хичээл дүйцүүлэн тооцох зохицуулалт тусгагдсан бөгөөд магистрын түвшний хичээлээс судалж, эзэмшсэн мэдлэг, ур чадварыг бакалаврын сургалтын шаардлагад нийцүүлэн мэргэжлийн сонгоны хичээлээс дүйцүүлэх боломжтой.
Сургалтын төлбөрийн зохицуулалт
Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийг тухайн хичээлийн жилийн төлбөрийн үнэлгээгээр тооцно. Тодруулбал, бакалаврын түвшний хичээлийг бакалаврын сургалтын багц цагийн төлбөрийн үнэлгээгээр, магистрын түвшний хичээлийг магистрын сургалтын багц цагийн төлбөрийн үнэлгээгээр тус тус тооцно.
Хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл
Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүд
МУБИС-ийн Биеийн тамирын сургууль нь биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч бэлтгэх чиглэлээр бакалавр болон магистрын түвшний сургалт хэрэгжүүлж байна.
Тус сургуулийн:
Эдгээр хөтөлбөрийн сургалт, судалгаа, мэргэжлийн дадлагын уялдааг хангах нь ирээдүйн биеийн тамирын багш, спортын дасгалжуулагчдын мэргэжлийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.