“1st Nanchang International Open” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

Монголын баг “1st Nanchang International Open” олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Наньчан хотод 2025 оны 6-р сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “1st Nanchang International Open” олон улсын тэмцээнд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн багш, оюутнууд болон GAINER клуб-ын тамирчид Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ.Энэхүү тэмцээн нь олон улсын аэробик гимнастикийн хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулагдсан бөгөөд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар дэлхийн олон орны тамирчдыг нэгтгэсэн тэмцээн болсон юм. Мөн тус тэмцээн нь Наньчан хотод болсон олон улсын гимнастикийн томоохон арга хэмжээний нэг бөгөөд дэлхийн хэмжээний тэмцээнүүдийг угтан зохион байгуулсан анхны олон улсын нээлттэй тэмцээн гэдгээрээ онцлог байв. 

Монголын багийн амжилт:

  • Б.Оргилболд (МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн оюутан)  Насанд хүрэгчдийн ангиллын Алтан медаль

  • З.Сайханаа (GAINER клуб) 12-14 насны хөвгүүдийн ангиллын Хүрэл медаль

  • Н.Урангоо (МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн оюутан) Насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцов.

Монголын багийн дасгалжуулагч, шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  • Г.Болортулга /МУБИС-ийн БТС-ийн Спортын ганцаарчилсан төрлүүдийн тэнхимийн багш, Олон улсын шүүгч/

  • Э.Мөнхнасан /Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч/

  • Б.Золбаяр /МУБИС-ийн GAINER клубын дасгалжуулагч/ нар амжилттай оролцлоо

Монголын тамирчдын энэхүү амжилт нь эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн төдийгүй МУБИС-ийн БТС-ийн оюутан тамирчдын бэлтгэл сургуулилтын үр дүн, дасгалжуулагч, шүүгчдийн ур чадварыг олон улсад харуулсан чухал амжилт болсон төдийгүй Монголын аэробик гимнастикийн спорт сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж, залуу тамирчдын шинэ үе хүчтэй өсөн нэмэгдэж буйг энэхүү тэмцээний үр дүн дахин баталлаа.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн нийт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдэд халуун баяр хүргэж, цаашдын олон улсын тэмцээнүүдэд улам өндөр амжилт хүсэн ерөөе.

МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ

Бусад мэдээ