Аэробик гимнастикийн 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Ус сувгийн удирдах газрын спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж, 14 байгууллагын 300 гаруй тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулийн багш Т.Оюундарь дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож, 1 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр II байр эзэллээ.
Тэмцээний төрөл тус бүрд үзүүлсэн амжилт:
Эрэгтэй ганцаарчилсан төрөл: Багш Б.Оргилболд – III байр.
Эмэгтэй ганцаарчилсан төрөл: Н.Урангоо – II байр.
Холимог хосын төрөл: А.Гантөгс, Б.Номин – II байр.
Гуравласан төрөл: Ц.Баттөгс – II байр.
Багийн төрөл: Н.Урангоо, Б.Номин, А.Гантөгс, Ц.Баттөгс, А.Чингүүн – II байр.
Аэробик бүжгийн төрөл: Б.Отгондаваа, Н.Мөнхцэцэг, С.Ариунболор, Д.Лхамсүрэн, Б.Энхжин, Д.Унрам, Б.Үүрийнцолмон – II байр.
Аэробик степийн төрөл: Т.Оюундарь, Б.Золбаяр, А.Гантөгс, Г.Энхбаясгалан, Н.Урангоо, Б.Номин, Ц.Баттөгс, А.Чингүүн – I байр.
Мөн тус тэмцээний ерөнхий шүүгчээр Биеийн тамирын сургуулийн СГТТ-ийн багш Г.Болортулга, гүйцэтгэлийн шүүгчдийн ахлагчаар СГТТ-ийн эрхлэгч, доктор Б.Бат-Отгон нар ажиллаж, тэмцээний зохион байгуулалт, мэргэжлийн шүүлтэд хувь нэмрээ орууллаа.
Энэхүү амжилт нь багш, оюутан, төгсөгчид болон МУБИС-ийн GAINER клубын тамирчдын хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, ур чадварын үр дүн юм.
Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, амжилттай оролцсон нийт багш, дасгалжуулагч, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье.
МУБИС – Биеийн тамирын сургууль