Өнөөдөр МБИС-ийн Биеийн тамирын сургууль хөтөлбөрийн алба, дөрвөн тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн захирлаар доктор (Ph.D) О.Болд-Эрдэнэ, захирлын нарийн бичгийн даргаар доктор (Ph.D) Д.Саулегүл, хөтөлбөрийн албаны дарга доктор (Ph.D) Г.Батцэцэг, нягтлан бодогч М.Наранцацрал, Мэргэжлийн спортын онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D) Б.Нармандах, Бие бялдрын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхимийн эрхлэгч (Ph.D) Ш.Энхбүрэн, Спортын ганцаарчилсан төрлийн тэнхимийн эрхлэгч дэд профессор, (Ph.D) Б.Бат-Отгон, Спорт тоглоомын тэнхимийн эрхлэгч МУГТ Л.Нарантуяа нар ажиллаж байна. Сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүдийг нийт багш нарын хамт олны нууц санал хураалтаар сонгон ажиллуулах журамтай бөгөөд 2017 оноос хойш 3 жил тутамд эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж ирсэн. Өдгөө Биеийн тамирын сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга нь захирал, доктор (Ph.D) О.Болд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга дэд профессор Б.Бат-Отгон, гишүүдэд: дэд профессор С.Туул, дэд профессор С.Ганцэцэг, доктор (Ph.D) Э.Нарантунгалаг, доктор (Ph.D) Б.Нармандах, доктор (Ph.D) Д.Цолмонтуяа, доктор (Ph.D) С. Бөхбат, доктор (Ph.D) Ш.Энхбүрэн нар багтаж байна.