Сургуулийн өмнөх боловсролын хэлэлцүүлэг болов

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газраас “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ – БОДЛОГЫН ШИЙДЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ 12-р сарын 14-ний өдөр МУБИС-ийн төв байранд зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт БСШУСЯ-ын Сургуулийн өмнөх боловсролын Бодлогын газрын дарга, мэргэжилтэн нар, МУБИС-ын Сургуулийн өмнөх боловсролын Сургууль, Боловсролын Хүрээлэн, 21 аймаг, 8 дүүргийн БСУГ-ын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн нар, Багшийн мэргэжил дээшлүүлэх Институт болон Нийслэлийн боловсролын газрын СӨБ хариуцсан аргазүйч нар оролцлоо. Тус семинарт БСШУСЯ-ны СӨББГ –ийн дарга Болормаа “Сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн шинэчлэлт- бодлогын шийдэл” сэдвээр, Сургуулийн өмнөх боловсролын Сургуулийн захирал дэд.проф. Л. Ганцэцэг захиралтай баг “ Багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын шинэчлэл - шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Түүнчлэн тус салбарын бусад байгуулагууд өөрсдийн тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн зорилтуудын талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Сургуулийн өмнөх боловсролын Сургууль