Бага боловсролын багц сурах бичиг

МУБИС-ийн Багшийн сургууль, БНСУ-ын Жинжү Боловсролын их сургууль хамтран багш бэлтгэх их, дээд сургуулийн оюутан суралцагчид болон ЕБС-ийн багш нарт зориулж Бага боловсролын байгаль, нийгмийн ухааны хичээлийн үндэс, агуулга, арга зүй, үнэлгээ бүхий 3 сурах бичгийн багцыг бүтээн хэвлүүлж 12-р сарын 13-ны өдөр номын нээлтээ хийлээ. Эдгээр сурах бичгүүдийг БНСУ-ын Боловсролын Яамны Олон улсын боловсролыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр бүтээсэн байна. Нээлтийн арга хэмжээнд МУБИС, Жинжү БИС-ийн эрдэмтэн багш нарын төлөөлөл болон БСШУСЯ, БНМДИ, НБГ, нийслэлийн ЕБС-ын багш, оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж номын дээжээс гардан авсан юм. Ингээд ном бүтээсэн эрдэмтэн багш нартаа болон хамтран ажилласан бүх байгууллага хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, номын цагаан буян үргэлж хурахын ерөөлийг дэвшүүлье.

Т.Дуламрагчаа