Нийслэл хотынхоо түүхтэй танилцах аялал хийжээ

Багшийн сургуулийн багш дэд проф. А.Оюунтунгалаг 4-р курсын оюутнуудтайгаа нийслэл Улаанбаатар хотын түүхтэй танилцах уламжлалт аялалаа өнгөрсөн амралтын өдөр амжилттай хийжээ. Эх орныхоо өнцөг булан бүрээс нийслэл хотдоо эрдэм сурч буй оюутан залуус маань “Улаанбаатар хотоо бид мэднээ, юу үзэх юм бэ?” гэсэн бодолтой байсан ч аялалын эцэст “УБ-аа бид мэддэггүй юм байна, хоттойгоо сайн танилцъя ” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тус аялал нь түүхийн шинэ мэдлэг, мэдээлэл, тоглоом, дуу хуур зэрэг өргөн хэлбэртэй байсан ба дурсамж дүүрэн, хөгжилтэй сайхан болжээ. Тэдний аялал өглөөний мандах нарнаар МУ-ын Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны буурины хажууд баригдсан Багшийн сургуулиас эхэлж, Налайх дахь Тоньюкукын гэрэлт хөшөө хүртэл үргэлжлэн, нар шингэхийн алдад өндөрлөлөө. Тус түүхийн аялалыг багш А.Оюунтунгалаг УБ хотын түүхийн музейн эша, судлаач, хөтөч Очбаяртай хамтран амжилттай хийсэнд нийт оюутан шавь нарынх нь өмнөөс талархал дэвшүүлье.